Канадын уурхайчид 50 мянган жилийн настай амьтны олдвор илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

Канадын Юконы Доусон хотод байрлах алтны уурхайн ажилчид уурхайн хайгуулын ажил хийх явцдаа 50 мянган жилийн өмнө амьдарч байсан хандгай, чонын олдворыг илрүүлжээ. Хөрсний мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн дээрх амьтдын үс гайхалтай сайн чанартай хадгалагдсан байжээ. Хандгай болон чонын ходоодны хананд зарим төрлийн хүнсний үлдэгдэл хадгалагдсан байсныг тогтоосон байна.

Судлаачид дээрх олдворуудыг судалж байгалийн зэрлэг чоно, гаршуулан сургасан нохой хоорондын генетикийн ялгаа, ижил төстэй шинж байдлыг тогтооход шууд ач холбогдолтой гэж дүгнэж байгаа юм. Судалгааг Канадын Торонто болон Ванкуверийн их сургууль, Хятадын Шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэн хамтран хийхээр болжээ.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top