60 мянган доллараар ЛУУ болон өөрчлөгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

57 настай Америкийн Эва Титам Медуза банканд ажилладаг Ричард Хернандез гэгч байжээ. 20 гаруй жилийн өмнө тэрбээр тэс өөр амьдралын хэмнэлтэй тэс өөр энгийн иргэн байсан.  Харин өнөөдрийн Эва Титам Медуза луу эмэгтэй болон өөрчлөгдөхийг оролдож байна. Энэ бүхэн 1997 оноос эхэлсэн. Тэрбээр анх өөрийгөө ХДХВ-ийн халдвар авсныг мэдсэн даруйдаа өөрийн хүссэн амьдралаар амьдрахыг хүсжээ.

Ингээд өөрийн хүссэн Луу эмэгтэй болохын тулд 20 жилийн турш 60 мянган долларыг зарцуулсан байна. Арьс болон нүдний шивээс, эвэрний суулгац, салаа хэл, хамар, шүд зэрэг бүх өөрчлөлтүүд юм. Эва нас барахаасаа өмнө дахин 40 мянган доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь зөвхөн эмэгтэй хүн болоход нь зарцуулагдах аж.

Эва хэлэхдээ “Өөртөө өөрчлөлтийг хийж эхэлсэн даруйдаа би аз жаргалтай болсон. Мөлхөгч амьтан байх нь надад тохь тухтай санагдаж байна. Хүмүүс миний тухай юу гэж ярих, амьдрал үзэл бодлоо хэрхэн хандуулж буй талаар сонирхохгүй байна. Би өөрөө өөрийгөө бүтээдэг ” хэмээжээ.

 

Б.АМИР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top