Үлээвэр найрал хөгжимчдийн анхдугаар уралдаан зохион байгуулагдана

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчдийн дунд зохион байгуулагдах Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Долгорын Сандагсүрэн агсны нэрэмжит анхдугаар уралдаан 09-р сарын 20-22-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Уралдааны зохион байгуулагчаар Зэвсэгт хүчний жанжин штаб, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Ерөнхий ивээн тэтгэгчээр Д.Сандагсүрэн агсны гэр бүл, үр хүүхэд болон “ДОЛГОРЫН САНДАГСҮРЭН САН” ТББ ажиллаж байгаа ажээ.

Мөн 09-р сарын 22-ны 15 цагаас шагнал гардуулах ёслол, гала концерт офицеруудын ордонд үнэ төлбөргүй болох ба тоглолтонд Үлгэр жишээ үлээвэр хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

 

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top