Энэ жил уран зохиолын салбарт Нобелийн шагнал олгохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Шведийн Нобелийн гүйцэтгэх хорооны гишүүн бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тодорхой болсны дараа Нобелийн гүйцэтгэх хорооноос энэ жил уран зохиолын салбарт Нобелийн шагнал олгохгүй байхаар тогтжээ. Тэд ирэх жил уран зохиолын салбарт хоёр ялагч тодруулж алдсан орон зайгаа нөхөх аж.

Нобелийн шагнал гардуулахаас хоёр сарын өмнө олон нийтээс асуудаг уламжлалт санал хураалтаар Нийл Гайман, Жойс Карол Оатес, Ж.К.Роулинг нар тэргүүлсэн бол уран зохиол шүүмжлэгчдийн дунд Харүки Мүраками, Марис Конд, Ким Туй, Нийл Гайман нар магадлал өндөртэй зохиолчдын тоонд багтаж байсан юм.

Шведийн Нобелийн шагналын гүйцэтгэх хорооны гишүүн Катарина Форстенсен болон түүний нөхөр Жеан Клод Арнау нар 2011 онд хүчирхийллийн хэргээр шүүхэд дуудагдаж байсан бол энэ жил ч мөн адил тэдний хуучин хэргээс гадна, нэмж хоёр ч гэрч мэдүүлэг өгсөн нь томоохон шуугиан дэгдээгээд байна. Шведийн Нобелийн хороо физик, хими, анагаах ухаан, энх тайван, эдийн засгийн салбарт Нобелийн шагнал олгох эсэхийг ч хэлэлцэж байгаа. Хэрвээ тэд олгохгүй гэдэг дээр санал нэгдвэл энэ жил Нобелийн шагнал завсарлах юм. Нобелийн шагналыг 1901 оноос олгож эхэлсэн цагаас дайн самуунтай жилд л олгохгүй өнжиж байсан бол энх цагт хэзээ ч олгохоо зогсоож байгаагүй билээ.

Б.Азаа

zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.154) 2018 оны 09 сарын 21

Өө.гүрбазарыг дэвшүүлэe гэж бодож байсийн. Ха ха

0  |  0
Top