Жеймс Бондыг анх удаа америк найруулагч найруулна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Йан Флемингийн алдарт “Жеймс Бонд” цуврал киног АНУ-ын найруулагч Кери Жожи Фүкүнага найруулахаар болжээ. Америк болон олон улсад “Жинхэнэ мөрдөгч” цувралыг найруулж танил болсон тэрээр дээрх киноны сүүлийн хоёр ангийг найруулж магадгүй байна.

Фүкүнага шинээр бүтээгдэх кинонд чухам ямар жүжигчин тоглуулах, дүрийн сонгон шалгаруулалтыг хэзээ эхлүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ киноны зураг авалт гуравдугаар сарын 04-ний өдөр эхэлнэ гэдгийг Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Hollywood Reporter сэтгүүлийн мэдээллээс харвал ирэх арваннэгдүгээр сард дүрийн сонгон шалгаруулалт эхэлнэ.

Жеймс Бондын шинэ анги ирэх 2020 оны хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийнэ гэж Пайнвүүд студийнхэн мэдээлсэн байна. Киноны зохиолын ажил 2017 оны  сүүлээр эхэлсэн бөгөөд сүүлийн таван ангийн зохиол дээр ажиллан Нийл Пурвис, Роберт Уейд нар ажиллаж байгаа юм.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top