Японы сансар судлалын агентлагаас солирын бүтэц, тогтоц зэргийг судлахаар “Хаяабүса-1” хөлгөөр хөөргөсөн хоёр ч судалгааны робот сонгогдсон солир дээр амжилттай газарджээ. Эх дэлхийгээс 300 сая км-ын алсад байх уг солир нь япон нэрээр “Рюгү” гэдэг нэртэй байсан юм. Нийтдээ нэг км урттай уг солир дээр жил гаруйн хугацаанд байх ажээ.
Японы сансар судлалын агентлаг одоогоос гурван жил хагасын өмнө буюу 2014 оны арванхоёрдугаар сард хөөргөж байсан юм. Судалгааны роботууд 2020 оны сүүлээр эх дэлхийдээ эргэн ирэхээр болсон байна. Роботууд аравдугаар сарын дунд гэхэд солирын гадаргуугаас гүн өрөмдөж зэсэн биетэд хүрэхээр төлөвлөжээ. Дэлхийн бүтэц, амьдрал юунаас болж үүссэн зэргийг судлахад Японы сансар судлалын агентлаг онцгой анхаарал хандуулж байгаа аж. Тус агентлаг өөр гараг дээрх нөхцлийг судлах бус сансар огторгуйн үүсэл гарвал, солир, жижиг гарганцаруудаас л амьдралын үүсэл тодорхойлогдоно гэж үзэж байгаа билээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
amjilt
amjilt
amjilt
amjilt