106-тай өвөө олсоор явж, Гиннесийн номд бичигджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Их Британийн иргэн 106 настай Жек Рейнолдс олсоор бэхэлгээтэй явж, Гиннесийн дээд амжилтын номд бичигджээ. Түүнийг олсон дээр явахаас өмнө болон явсны дараа цусны даралтыг нь хэмжиж үзэхэд хэвийн хэмжээнд байсан нь эмч нарыг гайхашруулсан байна.

Өдгөө 106 настай Жек Рейнолдс Гиннесийн номд өөр бусад хоёр төрлөөр бичигдсэн байдаг.

Тэрбээр 104 насандаа зүүн гарынхаа шуунд шивээс хийлгэж, хамгийн өндөр настайдаа шивээс хийлгэсэн хүн, 105 насандаа "галзуу хулгана" дээр сууж, мөн энэ үйлдлийг хийсэн ахмад хүнээр тодрон, дээд амжилтын батламж гардаж байсан юм.

Жек Рейнолдс нутагтаа хүмүүнлэгийн үйлс өрнүүлдэг бөгөөд ахмад настны сувилгааг сайжруулах аянд цугласан мөнгөө хандивладаг. Одоогоор тэр гурван жилийн хугацаанд 350 мянган фунт цуглуулаад байгаа аж

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top