Филармонийн үзвэрийн нээлтийн тоглолт 47 дахь жилдээ танд хүрнэ

2018 оны 09 сарын 24

Хөгжмийн концертын яруу сайхан аялгуу нь үзэгч, сонсогчдын сэтгэл зүрхэнд уусан нийцэж оюун ухааныг сэргээн, зүрхийг догдлуулж ер бусын сайхан мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тийм ч учраас хөгжмийн концерт нэг л ер бусын тансаг гайхамшигтай байдаг.

Монголын хамгийн том хөгжмийн хүрээлэн болох Улсын Филармони жил бүрийн аравдугаар сард дараа жилийнхээ уран бүтээлийг нээж “NEW SEASON” тоглолтоор үзэгч, сонсогчиддоо бэлэг барьдаг билээ. Энэ жил буюу 47 дахь нээлтийн тоглолтоо Монголын хөгжмийн урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд  түгээн хүргэсэн, орчин цагийн уран бүтээлчдийн авьяас билэг, уран чадварын  бүхий л ололтыг цогцлоосон, гарамгай чадварлаг хөгжимчдийн бүрдэл бүхий Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр ирэх жилийнхээ уран бүтээлийг нээхээр боллоо.

Гайхамшигт уянгалаг чамин аялгуу, үнэ цэнэтэй содон соргог мэдрэмжийг төрүүлэх Морин хуурын чуулгын шинэ бүтээлийг Улсын Филармоний нээлтийн тоглолт болох “NEW SEASON 2019”-өөс сонсож болох юм. Мөн Б.Мөнхбаатар /МУГЖ/, С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, С.Баттулга /СТА/, Ц.Хулан /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Монголхүү, Т.Отгонбаяр зэрэг дуучид удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор шинэхэн дуунуудаа морин хуурын чуулгатай дуулж үзэгч сонсогчдодоо хүргэнэ.

Тоглолт 2018 оны 10-р сарын 13,14-нд 19.00 цагаас улсын Филармонийн концертын танхимд болох ба тасалбарыг 1900-1800 болон www.ticket.mn, улсын Филармонийн тасалбарын кассаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8801-0854, 9919-6623 дугаараас тодруулна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top