Петербургийн метронд хүүхдээ төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Есдүгээр сарын 23-ны өдөр Санкт-Петербургийн метроны ажилтнууд эмчийн туслалцаагүйгээр хүүхэд эх барьжээ. Энэхүү үйл явдал нь Петербургийн метроны түүхэнд анх удаа тохиолдсон аж.

Тухайн өдрийн 13 цаг 45 минутад Технологийн Институт дээр метронд зорчиж байсан бие давхар эмэгтэй өвдөж эхэлсэн байна. Метроны ажилтан түргэн тусламж дуудахаар явсан боловч эмэгтэйн өвдөлт улам түргэсч эхэлсэн учраас метронд төрүүлэхээс өөр аргагүй болсон байна.

Метроны ажилчид хүүхдийг амжилттай эх барьж авсан байна. Тус метроны ажилчид цамцаар хүүг ороон ээжид нь өгсөн бөгөөд удалгүй түргэн тусламж ирж эх, хүүхдийг эмнэлэгт аюулгүй хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top