Дорноговь аймгийн нэрт сэтгүүлч, гэрэл зурагчин Л.Сандуй нь аймгийнхаа “Ялалт” сониноос ажлынхаа гарааг эхлүүлсэн цагаас хойш нэгэн жаранд үзэгч түшиж, гэрэл зургийн аппарат үүрч яваа билээ. Тэгвэл Дорноговь Засаг дарга Т.Энхтүвшингийн ивээл дор нэрт сэтгүүлч Л.Сандуйн “Дорноговь аймгийн түүх хар цагаан гэрэл зурагт” цомог, номын нээлт Сайншандын төвд боллоо.
Тус түүхэн номыг бүтээхэд Дорноговь аймгийн “Ахмадын хороо” хамтарсан бөгөөд Ж.Хоролсүрэн, Д.Баатар нарын ахмадууд хуучны ховор зургуудаар дэмжлэг үзүүлжээ. Л.Сандуй нь энэхүү бүтээлээ “Бага залуугаасаа л үзэг барьж, зураг дарж эхэлсэн. Гэхдээ би ихэнхдээ нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, ард иргэдийн зан үйлийг л бүтээлдээ тусгасан нь Дорноговь аймгийн нэгэн жарны түүхийг өгүүлэхээр болсон байна. Энэ бол миний нэгэн жаранд бүтээсэн номон суварга” хэмээсэн юм.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
yneheer baharhaltai. tand az jargal amjilt hysie.