Мадагаскар улсын төвөөс холгүй жалганаас нэгэн олдвор илрүүлсэн нь дэлхий дээр амьдарч байсан хамгийн том шувуу болохыг тогтоожээ. Олдворыг харвал уг шувуу оршин байсан цаг үедээ гурван метр өндөр, 800 кг-ын жин татдаг байсан байна. Биеийн бүтэц, амьдралын хэв маяг нь одоогийн тэмээн хяруултай нэн төстэй, нисэх чадваргүй байжээ.
Палеонтологийн судалгааг сүүлийн жил хагасын хугацаанд Лондон хотын амьтан судлалын хүрээлэн, Мадагаскарын палеонтологийн хүрээлэнтэй хамтран хийжээ. Судалгаа, малтлага хийсэн эрдэмтэд уг олдворыг “Воромбе Титан” гэж нэрлэхээр тогтсон байна. Олдворыг судлах ажил одоо ч үргэлжилж байгаа бөгөөд Мадагаскарын биологийн нөхцөл байдал, амьтдын хувьслын талаар шинжлэх ухааны тайлбар гаргахад маш чухал нөлөөтэй гэж эрдэмтэд дүгнэжээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
anhnii humuus uusehees omno baisan