Сансар судлалын дуран авайд хохимой толгой шиг хэлбэртэй харагддаг солир манай дэлхийтэй ирэх арваннэгдүгээр сарын 11-ний өдөр ойрхон өнгөрөхөөр болжээ. Эрдэмтдийн тооцооллоор 25 сая км-ийн зайтай өнгөрөх аж. Анх энэхүү солир 2015 оны аравдугаар сард мэдэгдэж байсан бөгөөд “ТВ145” гэх нэршил өгсөн байна.
Солирыг АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу НАСА, Европын сансар судлалын агентлагийн эрдэмт хамтран судлахаар болжээ. Энэ солир эх дэлхийтэй дараагийн удаа 2088 онд ойртон ирэх бөгөөд 10 сая км-ээс дотогш маш ойрхон өнгөрнө гэж эрдэмтэд таамагласан байна.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )