ФОТО: ”Хурд” 25 жил, ”Нар” тоглолт

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Монголын рок поп урлагт байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бүтэн 25 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үеийн үед хит дуунуудыг төрүүлж, сонсогч фенүүдээ бэлэг барьсаар яваа уран бүтээлчид гарын таван хуруунд багтана. Тэдгээр цөөхөн хэдэн уран бүтээлчдийн нэг бол “Хурд” хамтлаг. “Хурд” хамтлаг тэртээх 1993 онд анхлан байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн  юм. 




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top