ФОТО: Хальсанд буусан ”Адууны хийморь”

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос "Адууны хийморь" үзэсгэлэнг 2018 оны аравдугаар сарын 03-08-ны өдрүүдэд Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Адууны соёл, хийморь, хурдан морины уралдааны, уяачдын ахуй амьдралыг хальснаа буулгаагүй гэрэл зурагчин Монголд ховор.

Тийм ч учраас үе үеийн гэрэл зурагчид олны хүртээл болсон танил зургуудаа болон шинэ бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.

Нийт 50 орчим гэрэл зурагчны 500 бүтээлээс сорчлон шилсэн 100 бүтээлийг олон нийтэд сонирхуулсан бөгөөд эдгээр зургаас шилдгийг тодруулахад "Хүрээлэн" төслийг санаачлагч, гэрэл зурагчин У.Ганбаярын зураг тэргүүлсэн юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top