Өмнөд Солонгосын хуулиар 18 нас хүрсэн эр хүн болгон цэргийн алба хаах ёстой. Ямар ангид алба хаахаас шалтгаалан хугацаа нь 21-24 сар байдаг бол дүйцүүлэн алба хаахад гурван жилийг зориулна.
Эх орноо хамгаалах цэргийн албанд мордохоос ямар ч нэртэй од, тамирчин, дуучин, жүжигчин байгаад мултарч чадахгүй. 2002 онд модель Ю Сон Чжуныг армид алба хаахаас зугтаж, Америкийн иргэншил авсных нь төлөө Өмнөд Солонгост түүнийг шоу бизнесийн салбарт оролцохыг нь хориглож байв.
Тиймээс дээрх үүргийг үнэнчээр биелүүлэх гэж жил болгон хэд хэдэн од цэрэгт татагдаж, фэнүүдээ орхин оддог. Гэхдээ алдартай оддын цэргийн хувцастай зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, цэргийн албаа ёс төртэй хааж байгаа тухай мэдээ нийтэд түгэхэд нэр хүнд нь улам өсдөг гэмээр. Алба хааж ирээд одууд уран бүтээлдээ илүү шамдан, амжилт гаргадаг жишээ цөөнгүй бий.
Яг одоо цэргийн алба хааж байгаа Өмнөд Солонгосын алдартнуудын зургийг сонирхуулъя. Таны бодлоор цэрэг хувцас хэнд нь илүү зохиж байна. Сэтгэгдлээ хуваалцаж болно шүү.
И Мин У
“Цэцэгнээс ч хөөрхөн хөвгүүд”, “Цэнхэр тэнгисийн домог” зэрэг киногоороо Солонгос төдийгүй Азид нэрд гарч чадсан жүжигчин И Мин У 2019 оны тавдугаар сард цэргээс халагдаж ирнэ. Түүнийг кино урлагт эргэн ирэхийг фэнүүд нь догдлон хүлээж буй.
Ким Со Хюн
Бидний сайн мэдэх “Мөрөөдлөөс ч илүү” киноны од Ким Со Хюн 2017 оны аравдугаар сард цэрэгт татагдсан бөгөөд 2019 оны долдугаар сард халагдана. Тэрбээр Өмнөд Солонгосын хамгийн их орлоготой эрэгтэй жүжигчдийг тэргүүлдэг. “Жүүн бурхан” хэмээн хүндлэгддэг жүжигчин Бэе Ён Жүүний “Keyeast” продакшнд харьяалагддаг билээ.
T.O.P
Өмнөд Солонгосын “үнэт эрдэнэ” хэмээн нэрлэгддэг BIG BANG хамтлагийн дуучин ТОП-ыг тойрсон асуудлууд ар араасаа хөвөрч байгаа. Насанд хүрээгүй охиныг мансууруулах бодисны хэрэглээнд уруу татсан, согтуугаар жолоо барьсан гээд дурьдаад байвал түүнийг торны цаана суулгаж ч мэдэх баримтууд олон бий. Гэхдээ BIG BANG хамтлаг албан ёсоор Өмнөд Солонгосын урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх хэмжээний амжилтын эзэн болсон тул T.O.P олон нийтийн ажил хийх зэргээр хөнгөн шийтгэл хүлээсэн. 2017 онд цэрэгт татагдсан ТОП 2019 оны зургадугаар сард халагдана гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.
G-Dragon
2017 онд BIG BANG хамтлагийн гурван гишүүн цэрэгт татагдсан. Тус хамтлагийн ахлагч G-DRAGON ч мөн цэрэгт татагдсан бөгөөд 2019 оны арваннэгдүгээр сард урлагтаа эргэн ирэх болно. Тэднийг COME BACK хийхийг фэнүүд нь тэсэн ядан хүлээж байгаа. Учир нь тэд бол Өмнөд Солонгос төдийгүй Холливуд, Азийн орнуудад нэр алдраа цуурайтуулсан амжилтын эзэд юм.
Тэкён
БНСУ-ын 2PM хамтлагийн дуучин, “Мөрөөдлөөс ч илүү” киноны од Тэкён мөн л 2017 онд цэрэгт татагдсан. 2019 оны зургадугаар сард халагдана. Хамтлагтаа нэр хүндээр үргэлж дээгүүрт нэрлэгддэг Тэкён Өмнөд Солонгосын хамгийн царайлаг оддын нэлээд дээгүүрт нэрлэгддэг.
Кан Ха Нил
Цэрэгт явсан оддоос Ха Нил нэгэн зүйлээр ялгарч байгаа. Учир нь тэр ирээдүйн карьертаа зориулан хамгийн сайн цэргийн офицер болохоор өөрийгөө бэлтгэж эхэлжээ. Түүний авьяас чадвар, хичээл зүтгэл Өмнөд Солонгосын кино урлагт хэдийн байр сууриа эзэлсэн. Магадгүй тэр "Номер 1" болохоор бэлтгэл хийж байж ч болох юм. Сонирхуулахад, тэр жүжигчин Жи Чан Вуктай хамт нэг ангид алба хааж буй юм.
Жи Чан Вук
Жүжигчин Жи Чан Вук фэнүүдээ уйлуулан цэрэгт татагдаж байсан өдөр саяхан ч ирэх онд цэргийн албаа хааж дуусган, кино урлагтаа эргэн ирэх гэж байна. БНСУ-ын цэргийн алба ангиасаа хамаарч 21-24 сарын хугацаатай байдаг учир түүнийг яг хэдэн сард халагдахыг одоогоор тодорхой мэдээлээгүй байна.
Жү Вон
Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Ким Тэ Хитэй хамтарч кинонд тоглолсон гэхээр Жү Вон хэдийн алдаршиж чаджээ. Түүнд “Баг” кино чамгүй амжилт авчирсан юм. Жү Воны халагдах хугацаа хараахан тодорхойгүй байна.
Чан Гынь Сог
Түүний тоглосон кино болгон нэрд гардаг гэхэд хилсдэхгүй. Одоо цагийн нэрд гарч яваа жүжигчид болох И Мин У, Ким Со Хюн, И Жун Сукаас ч өмнө карьераа эхлүүлж, аль хэдийн од болсон. Жүжиглэхээс гадна дуулдаг учир түүний тоглосон “Чи хөөрхөн”, “До ре ми фа” зэрэг кинонууд одоо хүртэл охидын үзэх дуртай кинонуудын нэгд тооцогддог. Өмнөдийн хэвлэлүүд түүнийг 2019 онд цэргээс халагдана гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 6 )
archaagui bandi nar mine ta nar 2jil baitugai 1jil ch yvj zurhelkui baij hol ochij huts hiisen buteesen yuuchgui hevtej ooriin baitugai hariin ornuudiin zaluusiig muulna
ГОМОНУУД
Цэрэгт нүүрээ будахыг зөвшөөрдөг юм байна гээч