Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, пентатоник наадмын 5 удаагийн шагналт, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, найруулагч Л.Балхжавын "Миний дуунууд" тоглолтын 20 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр /2018.10.08/ Монголын урчуудын эвлэлийн "Best art" галерейн үзэсгэлэнгийн танхимд "Миний дуунууд" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Түүний их урлаг дахь 45 жилийг тохиолдуулж, хөгжмийн зохиолч Л.Балхжавын дурсамжит амьдрал, уран бүтээлийг өгүүлэх сонирхолтой гэрэл зургууд болон үзмэрүүдийг дэлгэн тавьсан байна. Мөн "Миний дуунууд" 20 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 26, 27-нд "UB Palace"-ын концертын их танхимд болохоор болжээ.
Сэтгэгдэл ( 0 )