Үеийн үед секс бэлэг тэмдэг гэгддэг Холливудын цуутай халуухан бүсгүйчүүдийн хувь тавиланг хүргэж байна. Тэдгээр эмэгтэйчүүд өөрсдийн авьяас чадвараараа дэлхийг байлдан дагуулж ирсэн хэдий ч адармаат амьдрал, сэтгэлийн их зовлон аль эсвэл золгүй хувь тохиолоор амьдралын мөнх бусыг үзүүлэн төгссөн билээ.
Жин Хэрлоу
(1911−1937)
Бөөрний дутагдалд орж, нас барсан. Жинхэнэ Мэрилин Монрог гарч ирэхээс өмнө түүнийг кино урлагийн сахиусан тэнгэр гэгддэг байв. Хэрлоу нь алдарт Ховард Хьюзын "Тамын сахиусан тэнгэр"-ээс эхлээд домогт Кларк Гейбл, Жон Сантори зэрэг Холливудын томоохон төлөөлөгчидтэй олон кинонд хамт тоглосон. Ховсдох мэт харц, тачаангуй төрхөөрөө үзэгчдийг өөртөө татдаг байлаа. 16 настайдаа жүжигчин Чарльз Макгрутай гэрээсээ зугтан гэрлэсэн боловч бүтэлгүйтсэн аж. Үүний дараа Жин гэр бүлдээ эргэн ирж, эцэг эхтэйгээ Лос-Анжелес руу явсан бөгөөд түүний ээж охиноо кино од болох ёстой гэдэгт эргэлздэггүй байжээ. Жин шампунийн зар сурталчилгаанд тоглосноор кино жүжигчин болох гараагаа эхэлсэн юм. Үүнээс хойш түүний найрсаг, эелдэг, хэвшмэл зан байдал бараг үгүй болсон. Харамсалтай нь, үзэсгэлэнт жүжигчин бүсгүй 26-хан насандаа бөөрний дутагдлаар хорвоог орхисон билээ. Хэдийгээр богинохон амьдарсан ч гэлээ Жин гурван удаа гэрлэсэн ба хамгийн сүүлийн нөхөр нь түүнийг үргэлж хардаж зоддог байснаас бөөрөндөө хүнд гэмтэл авсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үздэг. Тэр нас бардаг жилдээ маш хүнд ханиад хүрч, бүр эрчимт эмчилгээнд ортлоо бие нь муудсан гэдэг. Хожим нь алдарт Мэрилин Монро түүний дурсгалд зориулсан кинонд тоглох гэж байгаад амжаагүй билээ.
(1926−1962)
Эмийн тун хэтрүүлэн хэрэглэсэн. Жүжигчин Мэрилин Монрог 1962 оны наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө Лос Анжелес дахь гэрээс нь нас барсан байдалтай байхыг олсон юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Монро мэдрэлийн өвчинд нэрвэгдэж, сэтгэлийн маш их дарамттай байсан гэдэг. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөлөл түүнийг амиа хорлоход хүргэсэн гэж үздэг. Гэсэн хэдий ч олон хүн Монрогийн үхэлд нууцлаг зүйл олон бий гэж бодсоор ирсэн. Түүний үхлийн шалтгааныг янз бүрээр ярьж, бичдэг. Тэр ч байтугай Монрогийн тухай өгүүлсэн баримтат кино хүртэл бүтээсэн. Баримтат кинонд түүний хувийн эмч Хайман Энгельберг жүжигчинд нойрсуулах эмийнх нь тунг хэт их тунг бичиж өгсөн гэж өгүүлсэн байв. Эмч нь үүнийг албаар хийсэн эсэхийг нотлох боломжгүй ч Мэрилин Монро эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж нас барсныг уг киногоор илэрхийлдэг.
(1933−1967)
Автомашины ослоор амь үрэгдсэн. Жүжигчин Мэнсфилд таван хэлээр ярьдаг, хийл, төгөлдөр хуур тоглодог, Холливудын секс бэлэг тэмдэг байсан юм. 1955 онд Мэнсфилд анх Playboy сэтгүүлд моделиор ажиллаж байсан ч яваандаа кинонд тоглохоор шийдсэн байдаг. 17 настай Жэйн жирэмсэн байхдаа 20 настай Пол Мэнсфилдтэй гэрлэсэн. Гэхдээ удалгүй салсан. Жүжигчний хоёр дахь нөхөр жүжигчин Кен байжээ. Хосууд харш худалдан авч, ягаан ордон болгон хувиргасан гэдэг. Гэтэл удалгүй тэд ч мөн салсан бөгөөд энэ үед Жэйн аль хэдийнэ гурван хүүхэдтэй болсон байв. 1964 онд Жэйн гурав дахь удаагаа гэрлэж, Италийн найруулагч Мэтт Смерертэй амьдарснаар таван хүүхдийн ээж болсон юм. Тэдний гэрлэлт ердөө нэг жил үргэлжилсэн. Энэ гэрлэлт нь түүнд маш хүндээр нөлөөлсөн бөгөөд энэ үеэс Жейн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг болжээ. Үүний дараа гэрлэлтээс залхсан Жэйн хуульч Сэм Бродитай хамт амьдарч эхэлсэн. Тэдний амьдрал үймээн самуунтай Холливудын хов живээр дүүрэн байсан нь мэдээж. Жэйний амьдралд дахин нэг эр гарч ирснээс хойш байнгын асуудал, маргаантай амьдрал үргэлжилсээр л байв. 1967 оны зургадугаар сарын 29-нд Броди болон Жэйн Мэнсфилд нарын сууж явсан машин галт тэрэгний зам дээр осолд өртсөн юм.
(1942−1967)
Автомашины ослоор амь үрэгдсэн. Тэр 15 настайдаа анхны дебютээ хийж, Кристиан Диорийн шоунд оролцон, загвар өмсөгч болсон байлаа. Дорлеак өөрийн эгчийн хамт маш олон кинонд тоглож байсан бөгөөд тэдний хооронд сөргөлдөөн огт байдаггүй байсан аж. Түүнийг эгч Денве нь хүйтэн, дуулгаваргүй охин байсан гэдэг. Харин Дорлеак эрчүүдийг үл тоосон нэгэн байсан ба 1964 онд жүжигчин бүсгүй Жен Касселтэй кинонд хамтран тоглож байх үеэр танилцан, амрагийн харилцаатай болжээ. Франсуазыг кино болон загварын ертөнцөд гайхалтай ирээдүй хүлээж байсан ч Лондон руу нисэхээр явах замдаа автомашины осолд орж, харамсалтайгаар нас баржээ. Тэгэхэд үзэсгэлэнт бүсгүй дөнгөж 25 настай байсан. Түүний осолдсон машин агаар дээр хэд хэдэн удаа эргэлдэн дэлбэрч, маш хурдан шатсан гэгддэг.
(1929−1982)
Автомашины ослоор амь үрэгдсэн. Грейс Келли Америкийн алдартай жүжигчин, Оскарын шагналын эзэн, мөн Монакогийн хунтайж III Реньегийн эхнэр гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Гэхдээ түүний тухай хүн болгоны мэддэггүй баримтууд бий. Тухайлбал, Грейст далдыг харах чадвар үе үе илэрдэг байсан бөгөөд жүжигчин бүсгүй өөрийнх нь амьдрал эмгэнэлтэйгээр дуусахыг урьдаас мэдэж байсан гэдэг. Эхэндээ бүсгүйд зөвхөн зар сурталчилгаанд тоглох л завшаан олдож байв. Гэхдээ 1949 онд түүнийг аз ивээж, Грейс Бродвед Стриндбергийн “Эцэг” жүжигт тогложээ. Энэ үеэс эхлэн түүнийг ковбойчуудын тухай адал явдалт кинонд тоглохыг урих болсон юм. Дөнгөж жүжигчний гараагаа эхэлж байсан жүжигчин бүсгүйтэй Гэри Купер, Кларк Гейбл, Ава Гарднер зэрэг хэдийнэ од болсон жүжигчидтэй хамтран тоглодог боллоо. Грейс нийт 10 гаруйхан кинонд тоглосон ч Холливудын хамгийн орлого ихтэй жүжигчнээр нэрлэгдэж байсан ба 1954 онд “Тосгоны охин” киноны гол дүрээр Оскарын шагнал хүртэж байлаа. Төд удалгүй алдарт найруулагч Альфред Хичкок залуу одыг анзаарч, Келлиг “Аллага болсон тохиолдолд “М” рүү залга”, “Хашаа руу харсан цонх”, “Хулгайчийг барь” зэрэг гурван кинонд тоглуулсан байна. Грейс өөрийнхөө үхлийг урьдаас мэдэрдэг байсан болохоор нас барж буй дүр зураг түүний толгойноос хоёр жилийн турш салаагүй байна. Гүнж удахгүй үхэх гэж байгаагаа гэрийнхэндээ нэг бус удаа хэлж байсан ба золгүй явдал Монакод болно гэж хүртэл сануулдаг байжээ.
1982 оны есдүгээр сарын 13-нд Грейс бага охин Стефаниятайгаа хамт "Ровер" машинтай замд гарчээ. Грейс өөрөө машинаа жолоодож байсан бөгөөд гэнэт зүрхний шигдээс болж, машин удирдлагаа алдан, эргэлтэн дээр уулын бэл рүү унасан байна. Осолд орсон машинаас Грейсийг гаргах үед тэр амьд байсан ч эмнэлэгт хүргэсний дараа ухаан орохгүй байсаар нас барсан гэдэг. Харин охин нь хүзүүндээ хүнд гэмтэл авсан ч хожим нь эдгэрсэн юм.
Гүнж Диана
(1961−1997)
Автомашины осол орж, амь үрэгдсэн. Дэлхийн гүнж хэмээн нэрийддэг Уэлсийн Диана гүнж 1997 оны наймдугаар сарын 31-ний өдөр Доди аль-Файедом түүний жолооч Анри Полем нарын хамт автомашины ослын улмаас амь үрэгдсэн юм. Доди аль-Файедом болон түүний жолооч газар дээрээ нас барсан бол Диана осол болсон газраас Сальпетриер эмнэлэгт хүргэгдэн, хоёр цагийн дараа амьсгал хураасан юм. Осол болсон газар нь Парисын Сина мөрний эрэг дээрх Альма гүүрний урд талын хонгилын зам байв. Ослын шалтгаан тодорхой бус боловч олон таамаг байдаг. Жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папараци, гэрэл зурагчдаас зугтаж, хэт хурдтай явснаас болсон гэх зэрэг. Мерседес машинаас амьд гарч чадсан цорын ганц зорчигч бол бие хамгаалагч Тревор Рис Жонс (Нүүрийг нь мэс засал хийж сэргээсэн) бөгөөд тухайн үед болсон ослын талаар огт санадаггүй гэж мэдүүлсэн байдаг.
(1967−2007)
Анна Николь Смит эрчүүдэд зориулсн Playboy сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсныхаа маргааш сэрэхдээ л өөрийгөө алдартай нэгэн болсноо мэдсэн гэдэг. Энэ сонголт нь түүнийг дээдсийн хүрээний тачаангуй бүсгүй болоход нөлөөлсөн нь мэдээж. Хамгийн сонирхолтой нь, үзэсгэлэнтэй бүсгүй 89 настай тэрбумтан Жэймс Ховард Маршалтай гэрлэсэн. Өвгөн тэрбумтан хуримаа хийснээс хойш жилийн дараа таалал төгсчээ. 2007 оны хоёрдугаар сарын 08-нд Аннаг Флоридагийн нэгэн зочид буудалд ухаангүй байхад нь олсон бөгөөд эмнэлэг рүү авч явах замд тэр нас барсан юм. Түүний үхлийн талаарх хамгийн эхний таамаг нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байх магадлал. Учир нь задлан шинжилгээгээр түүний цогцсоос 11 төрлийн мансууруулах төрлийн бодис илэрсэн гэдэг.
Сэтгэгдэл ( 2 )
Эр хун л энэ сайхан эмэгтэйчуудийг зовоож гай болсон нь тодорхой монголд ч дэлхийн хаана ч эмэгтэй хун алдар нэртэй байгаад ч эр хун л биднийг зовоож дарамталдаг биеэ Сайхан авч явснй толоо тэд нар хоргооно унтахыг амьдрахыг хуснэ тэгээд гэртээ хорьж хэнд ч харуулахгуй байхыг хуснэ дараа нь хардана зодно бусад эмэгтэйчууд хардаж атаархана тэгээд биеэ тордозгуй байвал хэн ч тоохгуй харьцахгуй аймар харгис хорвоо анх уулзахдаа нэг л хундэлсэн айсан хумуус тэгээд л давраад л давраад л тицм ч учир эмэгтэй хун эмэгтэйтэйгээ амьдарч хайрлаж эхэлсэн байх зодуклж байснаас энэ нь дээр ч юм шиг гэж
Uka odoo usee sharaar budahaa boli