Яруу найрагч Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмыг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус наадмын анхан шатны шалгаруулалтад ирүүлэх доорхи сэдэв бүхий гурван шүлгийг аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл dp.san1933@gmail.com хаягаар болон Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авах аж. Наадмын анхан шатны шалгаруулалтад 21 найрагчийг тодруулж, дараах гурван сэдвийн дор тайзан дээр өрсөлдүүлнэ.

Нэгийн даваанд  Д.Пүрэвдорж найрагчийн “Сумын наадам” шүлгийн хүрээнд хайрын сэдэвтэй шүлгээ уншиж уралдах бол хоёрын даваанд найрагчийн “Эрээн уул” шүлгийн хүрээнд байгалийн сэдэвтэй шүлгээ уншиж, сүүлчийн даваанд найрагчийн алдарт “Тусгаар тогтнол” шүлгийн хүрээнд эх орны сэдэвт шүлгээр өрсөлдөх юм байна.  

Монголын зохиолчдын эвлэл, Монголын уран зохиолын академи, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын тамгын газар, Бүрд сумын нутгийн зөвлөл, “Дэндэвийн Пүрэвдорж” сан, “Үй цай” сургуулиас хамтран зохион байгуулах “Хөх үндэсний гал” яруу найргийн наадамд нэгдүгээр байранд шалгарсан найрагчийг гурван сая төгрөгөөр, хоёрдугаар байранд шалгарсан найрагчийг хоёр сая төгрөгөөр, гуравдугаар байрыг 1,5 сая төгрөгөөр, дөрөвдүгээр байрыг нэг сая төгрөгөөр, тавдугаар байрыг 500 мянган төгрөгөөр тус урамшуулах аж.  

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top