Үзэгчдэд хүлээлт үүсгэсэн ”ХХ” удахгүй дэлгэцнээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын "Хэвтрийн хүн" /2002/ зохиолыг уран зохиол шимтэн уншигчид бүгд мэдэх биз ээ. Түүний мета романуудаас хамгийн сайн нь "Хэвтрийн хүн" гэж хүмүүс дүгнэдэг.

Тус зохиолоор 2017 онд найруулагч С.Бямба "Хэвтрийн хүн" /Bedridden/ бүрэн хэмжээний кино зохиол бичсэн нь Каннын олон улсын кино наадмын “Le Atelier” төрөлд шалгарсан. Кино яригдаж эхэлснээс хойш үзэгчид, уншигчдад ихээхэн хүлээлт үүсгээд байсан киноны зураг авалт эхэлж анхны мотороо дуугарахаар болжээ. Киног “Гуру медиа” болон “Nomadic Pictures” компаниуд хамтран бүтээхээр ажиллаж байна.

"Хэвтрийн хүн" /Bedridden/ кино төслийн баг Францын кино урлагийн сангийн дэмжлэгтэй “Le Moulin D Ane” кино зохиол бичих хөтөлбөрт хамрагдсан юм. Найруулагч С.Бямбын хувьд "Алсын удирдлага" /2013/ киногоороо Өмнөд Солонгос улсын Бусаны кино наадмын дээд шагналыг хүртээд зогсохгүй олон улсын кино наадмуудад өндрөөр үнэлүүлж байсан.

Хэвтрийн хүн /Bedridden/ кино групп Г.Баттулга, Д.Оюунзул, Р.Баттогтох, Ш.Доржсүрэн, Б.Билгүүн зэрэг туршлагатай, авьяаслаг, залуу уран бүтээлчдээр жүжигчдийн багаа бүрдүүлжээ.

Каннын кино наадмын “Le Atelier” хөтөлбөрийн талаар танилцуулахад: Уг төсөл нь 2005 оноос хэрэгжиж, өнгөрсөн онд 13 дахь удаагаа зохион байгуулагдсан. Дэлхийн өнцөг булан бүрийн авъяаслаг уран бүтээлчдийн кино төслийг дэмжих, тус наадмын үйл ажиллагаанд оролцуулах болон олон улсын кино студи, продюссер болон кино санхүүжүүлэгч нарт танилцуулах зорилготой хөтөлбөр юм. Ингэснээр уран бүтээлчид кино зохиолоо бүтээл болгох олон үүд хаалга нээгддэг байна. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top