”Гамлет” ганцаар тайзнаа амилна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Английн суут жүжгийн зохиолч Уильям Шекспирийн эмгэнэлт жүжиг "Гамлет"-ийг монодрам /нэг хүний жүжиг/ болгон найруулан тавихаар болжээ. Нүсэр тавилттай, ажиллагаа шаардсан, алдартай жүжгийг нэг хүн тайзнаа амилуулна гэдэг мэргэжлийнхний болоод үзэгчдийн сонирхлыг эрхгүй татна. Жүжгийн ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажилласан бөгөөд "Гамлет"-ийг жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулна.

Жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин, дууны найруулагч Д.Баярхүү, гүйцэтгэх продюсер Б.Гантигцэцэг болон "Green entertainment"-ийн уран бүтээлчид ажиллаж байна.

"Гамлет" монодрам аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд "Корпорэйт конвеншн" төвийн тайзнаа тоглогдоно. 

Тасалбарыг ticket.mn болон 1900-1800-аар захиалах боломжтой.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top