Францын кино компани Монголын алтан үеийн 15 киног худалдаж авахаар тохиролцжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

Цахим орчинд хэрэглэгчдэд кино үзүүлдэг Cinemarket компани Монголын алтан үеийн 15 киног зохих зөвшөөрлийнх нь дагуу худалдан авахаар тохиролцсон байна. Тус компанийг үндэслэгдэгчид болох Мартин болон Жеан-Марк Дерон нар хуучны 15 киноны зохиогчийн эрхийг эзэмшигчидтэй энэ талаар тохиролцсон гэж Variety сэтгүүл мэдээлжээ.

Гэрээний нууцлал байгаа тул 1936 онд хийсэн “Хуучин хүү” киноноос эхлээд Г.Жигжидсүрэн найруулагчийн 1991 онд дэлгэцнээ амилуулсан “Амин мөр” зэрэг 15 кино багтсан байна. Хэдийгээр тухайн үед социалист нийгмийн үзэл суртлын шинж чанартай ч гэсэн Азийн кино урлагт тодорхой хувь нэмэр оруулах учир дээрх кинонуудыг авах болсон аж.

Франц улсад төвтэй Cinemarket компани нь цахим орчинд тусгайлсан бүртгэлийн дагуу төлбөртэй кино үзүүлдэг компани бөгөөд энэ оны эхээр блокчейн технологид бүрэн шилжжээ. Тус компани 2005 онд анх үүд хаалгаа нээж, зөвхөн Франц төдийгүй европ даяар танил болсон байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн Д(85.159.214.125) 2018 оны 10 сарын 11

Тэдгээр киног францын тал сэргээх байх, сэргээсэн хувийг авах нөхцөлтэйгээр худалдахаа мэдэж л байдаг байгаадаа манайхан

0  |  0
Иргэн(202.180.218.37) 2018 оны 10 сарын 10

Алтан үеийн буюу Соц үеийн кино эрх эзэмшигч нь төр засаг гэж сонссон, төрөөс захиалж хийлгэсэн учир. Манай кино дэлхийн давцанд гарч байвал сайн байна, амжилт

0  |  0
Top