“...Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлдэнэ...” хэмээн уянгалаг хэрнээ намбатайхан дуул хоолойгоороо олонд анх танигдсан Өвөрхангай аймгийн харьяат, Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Түдэвдоржийн анхны бие даасан тоглолт маргааш /2018.10.12/ UB PALACE-ийн концертын их танхимд болох гэж байна.
Тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар ажиллаж байгаа бол урилгаар “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Гавьяат жүжигчин Д.Төвшинтөгс нар уран бүтээлийн дээжээ өргөх аж.
Дуучин П.Түдэвдоржийн тоглолтод дуулагдах бүтээлийн 60 хувь нь түүний өөрийн уран бүтээл байх бол 40 хувийг мартагдах шахсан, 60,70-аад оны ХИТ дуунаас бүрдүүлжээ. Тиймээс “Чамайг тойрон эргэлдэнэ” уран бүтээлийн тайлан тоглолтыг зорин ирсэн хүн бүр хуучны сайхан дуунуудаа дурсахаас гадна П.Түдэвдоржийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон сайхан бүтээлийг сонсох боломжтой болох юм. Эрхэм уншигч таныг тайз гэрэлтүүлэг, тоглолтын найруулга, бүжигчид гээд онцлог, сайхан зүйл ихтэй “Чамайг тойрон эргэлдэнэ” тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9118-7778 дугаараас авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )