Дуучин Селена Гомез дахин эмнэлэгт хүргэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Дуучин Селена Гомез сэтгэл санааны гүн хямралд орж, лупус өвчнөөс үүдэн цусны цагаан эс нь багасаж эмнэлэгт хүргэгджээ. Цусны цагаан эс багасах нь хүний бие аюултай вирусыг эсэргүүцэж чадахгүй болно гэсэн үг юм. Тэрбээр жилийн өмнө бөөрний хагалгаанд орсон. Цусны цагаан эс багасаж эмнэлэгт хүргэгдсэн нь үүнтэй холбоотой гэнэ.

Селена Гомез хамгийн сүүлд хийсэн инстаграм live-аараа өөрийгөө 5 жилийн турш сэтгэл хямралд өртөж байгаагаа хэлсэн байна. Мөн инстаграмынхаа сүүлийн зурган дээр "Сөрөг сэтгэгдлүүд хэн бүхний сэтгэлийг өвтгөж чадна" гэж бичжээ. Харин энэ нийтлэлээ оруулсан долоо хоногтоо гэнэт эмнэлэгт хүргэгдсэн байна.

Дуучин бүсгүй 2014 болон 2016 онд сэтгэл санааны хямралаасаа болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Селена Гомез түүний хуучин найз залуу болох Жастин Бибер, түүний сүйт бүсгүй Хэйли Болдуин нарын асуудлаас болж хүмүүсээс сөрөг хандлагыг авч байсан бөгөөд хувийн амьдралын асуудал нь сэтгэл санааны хямрал хүчтэй сэдрэх том шалтгаан болсон гэж фэнүүд нь үзэж байна.



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.185.158) 2018 оны 10 сарын 12

ene khend kheregtey medee we?

0  |  0
Top