Түүнийг Холливудын хамгийн сайн залуу гэдэг. Амьтанд хайртай, фенүүддээ үргэлж мэндчилгээ илгээдэг, хүмүүнлэгийн үйлсэд оролцож, бяцхан хүүхдүүдэд тусалдаг. Хамгийн гол нь сонгосон бүсгүйдээ үнэнч. Учир нь Холливудын жүжигчдийн хувьд гэр бүлийн тогтвортой амьдрал, бие биедээ үнэнч байх гэдэг ойлголт бараг л байдаггүй. Энэ тал дээр нэлээд үнэлэгдэж байсан Чэннинг өнгөрөгч оны сүүлээр арван жилийн амьдралдаа цэг тавьж, гэрлэлтээ цуцлуулсан билээ.
Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Холливудын царайлаг, өндөр орлоготой жүжигчдийн нэг Чэннинг Татум болзоот бүсгүйгээрээ нэрт дуучин Жэсси Жейг сонгосон тухай Холлиувудын хэвлэлүүд шуугиж эхэлжээ. Тэдний харилцааны тухай www.dailymail.co.uk сайт “Тэд тун саяхнаас учир ургуулсан. Нууцаар болзож байгаа” гэсэн байв.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )