ФОТО: Инээмсэглэл тэднийг хэрхэн өөрчилсөн бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Инээмсэглэл гэж юу вэ?

Магадгүй хүн бүрийн хийж чадах хамгийн амархан зүйл юу вэ гэвэл инээмсэглэлийг хэлнэ. Хэн нэгэн рүү хараад чин сэтгэлээсээ инээмсэглэхэд нас, хүйс, үндэс, угсаа, арьс өнгө, шашин шүтлэг, ажил мэргэжил, тэр байтугай сонирхол, мөрөөдөл үл хамаарна. Дэлхий дахиныг нэгтгэдэг ганц зүйл гэвэл инээмсэглэлийг хэлж болох ч юм шиг. 

Үүнийг батлан, дэлхийн орон хотуудаар хэрэгжиж буй "So i asked them to smile" буюу "Би тэднийг инээмсэглүүлэхийг хүссэн" төслийг танилцуулж байна.

Төслийг санаачлагч гэрэл зурагчин Jay Weinstein гурван настайдаа Энэтхэг рүү гэр бүлийнхнийгээ даган нүүжээ. Түүний олон улсад хамгийн алдартай гэрэл зургийн төсөл бол "So i asked them to smile" юм. Тэрбээр 2013 онд Энэтхэгийн Биканера хотод гэрэл зураг авах ажилтай явж байхдаа уг төслийнхөө санааг олж, эхний хүний инээмсэглэлийг хальсандаа буулгасан байна. Улмаар 2015 оноос эхлэн Энэтхэг, Хятад, Австрали, Хонг-Конг, Кени зэрэг орнуудаар аялан, төслөө хэрэгжүүлж байгаа ажээ. Та бүхэнд төслийн зургуудаас хүргэж байна.



Бид хамгийн энгийн зүйлээс ч гэгээлэг, эерэг хандлагыг мэдэрч болно. Эдгээр нь амьдралыг илүү баялаг, сэтгэл хангалуун болгодог. Инээмсэглэл бол үнэгүй бэлэг юм. Инээмсэглэл бол аз жаргал юм. Та яг одоо хажуудаа байгаа хүн рүүгээ хараад хөнгөн инээмсэглээрэй. Магадгүй тэр хүний сэтгэлийг засах хамгийн сайхан явдал болох ч юм билүү.

Эх сурвалж: www.soiaskedthemtosmile.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top