ФОТО: ”Өнөөдрийн Монгол”-ыг тольдсон гэрэл зурагчид

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

2018 оныг Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тусгасан. Төрийн бодлогын хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, соёл, уламжлалыг олон улсад сурталчлах зорилгоор “Өнөөдрийн Монгол” олон улсын гэрэл зурагчдын төсөл, хөтөлбөрийг уламжлал болгон явуулахаар санаачилсан. Энэхүү төслийг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай хатран амжилттай зохион байгууллаа.

Төсөлд урилгаар ОХУ-аас “ТАСС”, "Риа Новости" агентлаг, БНХАУ-аас Синьхуа агентлаг, CNTV, Япон улсаас “Киодо нюьс” агентлаг болон Японы гэрэл зургийн холбооны фото сэтгүүлчид оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын гэрэл зурагчид аравдугаар сарын 8-14-ний өдөр Улаанбаатар, Орхон, Дархан-Уул аймаг болон нийслэлийн хүрээний аялал жуулчлалын бүс нутгуудыг сурвалжилсан юм.

Төсөлд хамрагдсан гэрэл зурагчид:

1. Сергей Бобылев /ОХУ, Тасс агентлаг/

2. Владимир Астапкович /ОХУ, Риа Новости/

3. Юрьевич Александр Гармаев /Буриад, чөлөөт уран бүтээлч/

4. Целовальникова Светлана /Буриадын Угсаатан судлалын фото сурвалжлагч/

5. Төмөрголт /БНХАУ, CNTV/

6. Асхан /БНХАУ, Синьхуа/

7. Бай Хиегү /БНХАУ, Синьхуа/

8. Койкэ Такаши /Япон, чөлөөт уран бүтээлч/

9. Наохико Хатта /Япон, Киодо нюьс/

10. Монголын гэрэл зурагчид



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top