Дэлхийн хотуудын үзэсгэлэнтэй НАМРААР АЯЛУУЛАХ 11 зураг

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Ихэнх хүмүүс намрын улирлыг шар өнгөөр төсөөлдөг байх. Тэгвэл дэлхийн олон хотууд, бидний тэр бүр сонирхоод байдаггүй, байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт газруудад намар хэрхэн айлчилдаг бол... Хамтдаа дэлхийн хаа нэгтээ "очиж", тэдний намраар аялцгаая.

 


 

1. Аргентина-Чили, "Patagonia"

Чили. Нуурын эрэг, Торрес дел үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Аргентиний өндөр уулс, Перито Морено мөсөн гол нэг дор цогцолсон олон төрлийн мод, ургамал бүхий энэхүү байгалийн өвөрмөц тогтоц бүрдсэн газар намрын улиралд улам үзэсгэлэн төгс болдог.

 

2. Их Британи, "Lake District"

Цаг агаар сайхан өдөр Lake District-ийн хүрээлэнгээс намрын улирлын гоо үзэсгэлэнг олж харах боломжтой. Ойр орчмын нуур цөөрөм, бүүдгэр суунаглах манан, зуслангийн жижиг байшингууд... Намрын буйдхан өдөр... Романтик биш гэж үү?

 

3. Канад, "Quebec"

Есдүгээр сарын сүүлээр Лаурентейн уулс үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Намрын улиралд өнгөө хувиргасан ой таньд сүрлэг мөртлөө хөнгөн гуниг төрүүлэм мэдрэмж төрүүлж болох юм.

 

4. Герман, "Bavarian Alps"

Уулс, ой модод, нуур цөөрмөөс бүрдэх энэ орчин намрын улиралд гайхалтай өнгө төрхийг олдог. Явган аялахад хамгийн тохиромжтой цаг агаартай учир өдөр тутмын хэмнэл, хотын хөдөлгөөнөөс хөндийрөхийг хүмүүст гайхалтай өдрийг бэлэглэх шидтэй. 

 

5. Итали, "Umbria"

Арваннэгдүгээр сарын эхний хоёр долоо хоногт багтан "Umbria"-гийн усан үзмийн ургац хураалт дуусдаг. Түүний дараа усан үзмийн навч өнгөө хувиргаж, асар том талбайг хүрэн улаан өнгөөр хучих нь бий.

 

6. Латви, "Gauja Valley"

Латви улсын нийслэлээс цаг орчим яваад хүрэх энэ хөндий хүрэн улаан өнгөөр намарт бэлэг барьдаг.

 

7. Хятад, "Jiuzhai Valley"

Хятадын Сичуань мужийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн жил бүрийн аравдугаар сард олны хөлд дарагдах нь бий. Эндхийн байгаль аравдугаар сар хамгийн үзэсгэлэнтэй болдог ба шар, улбар шар, хүрэн улаан өнгийн төгс хослол бүрддэг.  

 

8. Шинэ Зеланд, "South Island"

Нуурын толионд ойж харагдах шар өнгө зүгээр ч нэг зураг дээр ингээд гарчихсан юм биш ээ. Үнэхээр л Шинэ Зеландын намар шав шар өнгөтэй.

 

9. Словен, "Lake Bled"

Аялагчид намрын улиралд очиход тохиромжтой хамгийн үзэсгэлэнтэй арлаар Lake Bled-ийг нэрлэдэг. Эргэн тойрон нуураар хүрээлүүлэх багахан газарт 17-р зууны үеийн цайз байрладаг нь олны анхаарлыг бүр ч илүү татдаг бололтой.

 

10. Швед, "Dalarna"

Швед газар нутгийнхаа тэн хагасыг хамарсан ой, мод, уул нуруудаараа алдартай. Аравдугаар сарын Швед ямар үзэсгэлэнтэй гээч...

 

11. Монгол, Уу булан

Алтан шаргал Монголын намар мэдээж үзэсгэлэнтэй. Улаанбаатарчууд сүүлийн үед Тэрэлж дэх Уу булан гэх байгалийн үзэсгэлэнт газрыг зорьж, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай болсон. Гэрэл зураг авахад хамгийн тохиромжтой гэгддэг Уу булангаас намар гэлтгүй жилийн дөрвөн улиралд амрагчид тасардаггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top