ТАНИЛЦ: ”The Mongolian connection” киноны царайлаг жүжигчин Санжар Мади

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 20

Нийт есөн орны уран бүтээлч хамтран тоглосон "The Mongolian Connection" уран сайхны кино өнөөдөр /2018.10.19/ нээлтээ хийж байна.

Монгол, Казахстан, АНУ-ын жүжигчид гол дүрийг нь бүтээсэн "The Mongolian Connection" уран сайхны киноны онцлох чухал дүрд Казахстаны нэрт жүжигчин, найруулагч Санжар Мади тоглосон юм. Кино үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Тэр дундаа царайлаг, загварлаг, залуу жүжигчин Санжар Мади үзэгчдийн сонирхлыг хамгийн их татах болж, монгол залуус хэдийнэ түүний инстаграм хуудсныг олноороо дагажээ.

"The Mongolian Connection" киноны гол дүр Санжар Мадитай танилцъя.

Санжар Мади 1986 онд Казахстан улсын Алматы хотод төржээ. Түүний ээж багш мэргэжилтэй бол аав нь зохиолч. Тэр багаасаа дуулах, хөгжим тоглох, зураг зурах гэх мэт олон талын авьяастай байсан. Гэхдээ тэр эхлээд санхүүгийн мэргэжил сонгосон.

Түүний урлагийн карьер 2011 оноос эхэлсэн. 2016 онд 5000 гаруй жүжигчдийн дунд зохион байгуулсан Холливудын "Immersive Program" тэмцээнд түрүүлснээр "Beverly Hills Playhouse"-д ур чадвараа дээшлүүлэх боломжтой болж, Лос-Анжелесыг зорин, "Skylight" театрт тоглох болсон юм.

Чадварлаг, залуу жүжигчин 2014 онд хуримаа хийсэн. Эхнэр, охины хамт амьдардаг. Түүний уран бүтээлийн карьер улам өсч яваа. "The Way Home", "Guardians", "Amanat", "Paris song" зэрэг 20 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(210.73.59.100) 2018 оны 11 сарын 02

Oh shit!

0  |  0
Зочин(59.153.114.141) 2018 оны 10 сарын 19

Сайхан залуу байна. Аз жаргал, сайн сайхныг хүсье.

0  |  0
Top