Өмнөд Солонгосын кино урлагийн салбарын өнөө цагийн жинхэнэ од, хамгийн эрэлттэй, хамгийн их орлоготой, хамгийн царайлаг гээд хамгийн, хамгийн гэсэн бүх л тодотголын эзэн Ким Сү Хёны тухай уншигчид андахгүй мэдэх билээ. Учир нь бид түүнтэй хамгийн анх 2011 онд “Мөрөөдлөөс ч илүү” олон ангит киногоор уулзаж байсан шүү дээ.
Ким Сү Хён 1988 онд төрсөн. Одоогоор цэргийн алба хашиж байгаа учир урлагаас түр чөлөө авсан.
“Мөрөөдлөөс ч илүү” кино түүнд төсөөлснөөс нь их амжилт авчирсан. Нэг талаараа түүнийг маш азтай гэж хэлж болно. Учир нь жүжигчид олон жилийн турш кинонд тоглосон ч хүссэн амжилтандаа хүрч чадаагүй, эсвэл хүссэн амжилтдаа хүрэхийн тулд олон жил хөдөлмөрлөх шаардлагатай байдаг. Ким Сү Хёны хувьд энэ амжилт нь азийн бөмбөлөг гартаа атгасанаас ялгаагүй тохиолдлоор ирсэн. 50 гаруй сая хүн амтай Өмнөд Солонгост од болж, урлагийн салбарт нэр хүндээ дархлуулна гэдэг тийм хялбар зүйл биш. Хүнээс уйгагүй хөдөлмөр, авьяас чадвар шаардахаас гадна сайхан бие хаа, нуруулаг, царайлаг төрхтэй байхыг шаарддаг. Мэдээж Ким Сү Хёнд энэ бүхэн бий.
Эмэгтэй жүжигчидтэй тэр бүр холбогдоод байдаггүй Ким Сү Хён нэгэн удаа “Би өөр ямар ч жүжигчдээс Сюзи шиг сэтгэл булаам байдал олж хараагүй” хэмээн хэлсэн байдаг. Тэд хамтдаа “Мөрөөдлөөс ч илүү” кинонд гол дүр бүтээсэн юм. Энэ үг түүний фэнүүдэд хамгийн хүнд цохилт болжээ. Учир нь Ким Сү Хён хамгийн царайлаг, нэр хүндтэй гэж хэлж болох олон эмэгтэй жүжигчидтэй хамтран кинонд тоглосон байдаг. Жишээлбэл, “Нар сарны тэврэлт” олон ангит кинонд Хан Га Интай, “Оддоос ирсэн чи минь” олон ангит кинонд Жон Жи Хёонтой, “Продюсер” олон ангит кинонд дуучин АйЮү зэрэг жүжигчидтэй хамтран тогложээ.
Өмнөд Солонгосын “Miss A” хамтлагийн дуучин Сюзи анхнаасаа бусад гишүүдээсээ илүү нэр хүндтэй байсан бөгөөд уран бүтээлээсээ гадна кино, дэлгэцийн бүтээлд 2011 оноос ажиллах болж, олон кинонд гол дүр бүтээгээд байгаа юм. Тэрбээр “Дэргэдээсээ хамгийн хөөрхөн харагддаг” оддын нэгдүгээрт үргэлж бичигддэг. Сюзи “Өмссөн хувцас загвар болгон нь зарагдаж дуусдаг алдартан” гэж хүртэл нэрлэгддэг.
Тиймээс маш олон брэндүүд түүнд бүтээгдэхүүнээ санал болгон, хэрэглүүлэх хүсэлтэй байдаг. 2017 онд тэр “Чамайг унтаж байх хойгуур” нэртэй олон ангит кинонд жүжигчин Ким Жон Суктай хамтран тоглосон. Тус киноны нэгэн гол дүр болох цагдаагийн дүрд тоглосон жүжигчин Жан Хэ Ин “Тэр гадаад үзэмж төдийгүй дотоод сэтгэлдээ ч үзэсгэлэнтэй. Үнэхээр эелдэг уур амьсгал бүрдүүлж өгдөг” хэмээж байжээ. Тэгэхээр Сюзи олон эрэгтэй жүжигчдэд таалагддаг нэгэн бололтой.
Түүний хайр дурлалын амьдрал Өмнөд Солонгост маш алдартай. Учир нь охид, бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон жүжигчин Ли Мин Хутай болзож эхэлснээр энэ нь улам бүр баталгаатай болсон. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд Сюзи “Сайн чөтгөр” киноны чөтгөрийн дүрд тоглосон жүжигчин Ли Дон Уктай болзох болжээ. Сюзи 1994 онд төрсөн бол Дон Ук 1981 онд төржээ.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Харин тиим
수지 тийм хөөрхөн биш юунд нь хамгийн хамгийнаар тодруулаад бдгийг ойлгодоггүй. Шүднийхээ наашааг засуулбал улам гоё болрх бх. Бодвол сэтгэл эь сайхан дуучин жүжигчин юм баылгүй дэ