Соёл урлагийн газраас Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулж буй оны шилдэг хөгжмийн бүтээлийг тодруулах "Алтан намар-2018" наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр /2018.10.20/ болж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй уг наадмын шилдэг бүтээлийн тоглолт 2018 оны аравдугаар сарын 30-нд УДБЭТ-т болно. Мөн Соёл урлагийн газраас "Алтан намар-2018" хөгжмийн шүүмж хэлэлцүүлгийг аравдугаар сарын 29-нд өөрийн байранд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )