Цагийг эзлэх ХУУРЧ: Н.Жигжиддорж OneBeat-д сонгогдсон анхны монгол хөгжимчин боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Монголын авьяаслаг дуурийн дуучид, балетын бүжигчид дэлхийн театруудад уригдаж, хил хязгааргүй урлагийн ертөнцөд эх орныхоо нэрийг сайнаар дуурсгаж яваа олон сайхан жишээ бий. Тэдний үргэлжлэл нь морин хуурч Н.Жигжиддорж юм.

“Морин хуурын чуулга”-ын Жийгээ. Монголын шилдэг морин хуурч Н.Жигжиддорж.

Токио хотын концертын танхимд 2018 оны аравдугаар сарын 21-ний үдэш түүний тоглолт болж, хан хуурын эгшиг хилийн чанадад уянга хадаажээ. Төрмөл авьяастай залуу хуурчийн эгшиглүүлсэн хөг аялгуу, төгөлдөр хуур, морин хуурын төгс хослол үзэгчдийг гайхашруулсан тухай үзэгчид бичиж байна. Тоглолтыг Дэлхийн морин хуурын холбоо, Токио дахь Монголын ЭСЯ, "Батчулуун сан" зохион байгуулсан юм.

Японд Монголын хуурч Н.Жигжиддоржийг бишрэн дэмжигчид угаас олон. Тэгвэл энэ тоглолтын өмнөхөн авьяаслаг залуу хуурч Н.Жигжиддорж OneBeat олон улсын хөгжмийн төсөлд Монголоос анх удаа сонгогдон, аялан тоглолтод оролцсоныг дуулгахад таатай байна.

OneBeat бол АНУ-ын Төрийн Департмент болон Нью-Йорк-ын Found Sound Nation байгууллагын санаачлагаар 7 дахь жилдээ зохион байгуулагдсан төсөл.

Дэлхийн 24 орны шилдэг уран бүтээлчид уригдсан төсөлд энэ жил анх удаагаа монгол хөгжимчин сонгогдсон нь морин хуурч Н.Жигжигдорж юм. Тэд хамтран  өнгөрсөн есдүгээр сарын 10-30-нд Orlando, Atlantic City of Arts Center-т хамтарсан уран бүтээлээ толилуулж, дараа нь аравдугаар сарын 1-15-нд Charleston, Baltimore, Washington DC, New York хотуудаар аялан тоглолт хийжээ.

Энэ үнэлэмж, түүний төрмөл авьяасыг илтгэх ур чадварын хэмжүүрээс харахад Н.Жигжиддоржийг цагийг эзлэх морин хуурч хэмээн үнэлэгдэх өдөр ойрхон иржээ гэж санагдах...

Б.ТУЯА

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nimka(202.55.191.130) 2018 оны 10 сарын 27

ukruud uneker uudluku ee

0  |  0
Zochin(111.98.88.1) 2018 оны 10 сарын 27

Ene unshigch gedeg setgegdel bichsen hun yamar muuhai ataarhuu yum be. Uuruu chadahgui chadah ch ugui bj bitgii ataarh chadaltai chansaatai huuhed bn. Terend ner ni tuvd bn u oros bn u hyatad bn u chamd er padlii ch baihgui. Saihan huud amjilt husii.

0  |  0
unshigch(85.0.95.245) 2018 оны 10 сарын 27

tyvd nertei tyvdiin hog shaar. mongol nertei baihaas ichij yheed baigaa baih. iim maluud mongol ulsiin neriin omnoos bish tyvdiin nereer yavah heregtei. shunalt munharsan tarhitai munharsan mal mongolchuud tyvd nertei baidgiig shydgyi, hir burtag tembyyndee barigdsan hogshin tyvd emgen olj medeed yhtlee gaihaj tataj unatlaa ineedgiig medeh yy. ene mal tyvded ochood bieeree dormjluulaad yzeesei. ooriin tarhigyi maluud hynii soyoloor gaihuulj hariin hynii nereer gangarna. yvdiin bogs dolooj 500 jil, manjiin bogs dolooj 230 jil, oros hyatad gej salbagana. odoo 3 dahi, 4 doh horsh gej daldagana

Зочин(103.212.117.130) 2018 оны 10 сарын 26

Гайхалтай үнэхээр бахархаж байна, урагшаа амжилт

0  |  0
Top