“Virtuoso Gala Concert” 16 дахь жилдээ болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 28

Гарамгай хөгжимчдийн “Virtuoso Gala Concert” 16 дахь жилдээ энэ сарын 31-нд Улсын филармонийн концертын танхимд болох гэж байна. Тоглолтод цөөн тооны, тухайн онд уран бүтээлийн амжилт гаргасан хөгжимчид, дуучдыг урьдаг. Хөгжим бүжгийн коллежийн, мэргэжлийн улсын болон олон улсын уралдаанд онцгой амжилт үзүүлсэн оюутан, сурагчдаас урьж томчуудтэй нэгэн тайзнаа тоглох боломж олгодог уламжлалтай нь онцлог. Тус коллежийн багш нар “Бид энэ тоглолтод шавь нараа оролцуулахсан гэсэн хүсэл, тэмүүлэлтэй болсон. Хүүхдүүд ч хичээдэг.  Тэр жилдээ олон улсын уралдаанд амжилттай оролцсон нь энэ жил би “Virtuoso”-д тоглох болов уу” гэж битүүхэн чагнадаг болсон санагддаг. Энэ бол үр дүн” хэмээн ярьж байна. 

“Virtuoso Gala Concert-2018”-д нийт 16 хөгжимчин гоцлон тоглох юм байна. Шилдэг хөгжимчид ямар бүтээл сонордуулахыг танилцуулъя.

I хэсэг (Үндэсний хөгжим)

1. Г.Нямжанцан, лимбэ --- Б.Мэнд-Амарын лимбэ хөгжимд зориулсан концертино

2. Г.Шинэбаяр, бишгүүр ---  Ж.Гершвин (Америк) Цэнхэр рапсоди Gershwin: Rhapsody in Blu

3. Т.Өлзийжаргал, ёочин --- Пабло Сарасате (Испани) Кармен фантази  Carmen Fantazy

4. Н.Жигжиддорж, морин хуур --- Б.Шарав, “Эхийн сэтгэл шиг...”

 

II хэсэг (Сонгодог хөгжим)

1. Э.Хануй, хийл ---  Ф.Крейслер (Австри) Прелюди и Аллегро Kreisler: Preludium and Allegr

2. О.Нандин, төгөлдөр хуур --- С.Прокофьев (Орос) Прелюди op.12, №7.Prokofiev:Prelude op.12 № 7

3. Ө.Мишээ, виол --- Д.Поппер (Чех) Концертный полонез op.14 D.Popper: Polonaise de Concert, Op.14

4. Х.Хүслэн, төгөлдөр хуур --- Ф.Шопен (Польш) Фантази экспромт op.66 Chopin, Fantaisie Impromptu

5. Э.Эрдэнэтөгс, цохивор --- Касей Кангелоси (Америк) маримба-д зориулсан гоцлол, Casey cangelosi: White knuckle stroll

6. Б.Зандан-Оргил  фагот --- Марсель Битч (Франц) Фагот-д зориулсан концертино Marcel Bitsch: Concertino for bassoon

7. Д.Галбадрах, хийл. Н.Ганчимэг төгөлдөр хуур ---  И.Стравински (Орос) “Итали сюит” Stravinsky:Italian suite

8. Виолончель хөгжмийн Cello Quartetto дөрвөл, Д.Амармэнд, О.Од, Д.Амаржаргал, С.Баяртуяа --- Морин хийлийн дөрвөлд зориулсан классик, танго, рок бүтээлүүд.

 


Б.ТУЯА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цээгий(202.70.37.2) 2018 оны 10 сарын 29

Монгол улсын шилдэг хөгжимчин, Улаанаа дүүдээ амжилт хүсье. Ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье. Байрны хөрш 18 тоотын Цээгий эгч нь.

0  |  0
Top