Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Ч.Галсан Герман, Франц хэл дээр номоо хэвлүүлдэг учраас барууны орнуудад ном нь борлуулалт сайтай байдгаас гадна чамгүй нэрд гарсан уран бүтээлч билээ. Тэрбээр энэ удаад монгол нүүдэлчдийн ахуйг харуулсан бэсрэг роман бичиж франц хэл дээр хэвлүүлсэн байна.
“Нүүдэлчдийн домог” нэртэй энэхүү бэсрэг романы нээлтийг ирэх сарын эхээр Францийн Парис хотноо нээхээр зэхснийг францад суугаа монголчууд дуулгалаа. Харин түүний бүтээлийг шимтэн уншдаг франц, германчууд “Нүүдэлчдийн домог” номыг худалдаанд гарахыг тэсэн ядан хүлээж байгаагаа түүний цахим хуудаснаа илгээж байгааг ч эх сурвалж мэдээлсэн. Учир нь нээлтийн арга хэмжээнээс өмнө номыг худалдаанд гаргадаггүй байна.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Та жинхэнэ нүүдэлчин монгол шүү Удмын их бахархалыг гадаадад таниулж байгаа таньд маш их баярлаж ядваг шүү. Танд аз жаргалтай урт удаан амьдарч ихийг бүтээхийг ерөөж байна.
Ч.Галсан гуай бол Европд болон баруунд Монголыг олон жил сурталчилсан мундаг зохиолч . Мөн Монголдоо 1,000,000 мод өөрийн мөнгөөр тарьж өгч байгаа тухай урьд нь уншиж байсан .Мундаг эх оронч хүн гэж боддог.
галсан багшдаа уран бүтээлийн улам их амжилт хүсье. Багш минь та эрүүл саруул байж, урт удаан наслаарай. Та дэлхийн хэмжээний зохиолч шавь нарынхаа бахархал
агуу хүн шүү таньд баяр хүргэе