Японы гүнж хуримлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

28 настай Японы гүнж Аяако, түүний сүйт залуу 32 настай бизнесмэн Кей Мори нар энэ сарын 29-ний өдөр гэрлэлээ.

Бэр болох гүнж Аяако хуримын өдрөө уламжлалт кимоногоор гоёж, 794-1185 оны хэв маягаар үсээ зассан байв. Харин хүргэн болох Кей Мори барууны хэв маягаар хувцасласан байсан юм. Тэдний ээжүүд ойр дотны найзууд бөгөөд гэрлэх тухайгаа зун зарлаж байлаа.

Гүнж Аяакогийн инжэд 1 сая ам.доллар өгч, гэр бүл болох эрхээ авсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэг хэсэгтээ шуугиж байсан юм. Ийнхүү хуримаа хийснээр Аяако гүнж эзэн хааны гэр бүлийн эрх ямбаас татгалзаж байгаа юм.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.40.218) 2018 оны 10 сарын 30

8 настай юм уу.

0  |  0
Top