“Дэлхийн гайхамшигт удиртгал хөгжмүүд”-ээр таны мэдрэхүйг мялаана

2018 оны 11 сарын 01

 Улсын Филармонийн симфони найрал хөгжим арваннэгдүгээр сарын 09-нд удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нарын удирдлагаар “Дэлхийн гайхамшигт удиртгал хөгжмүүд” хэмээх тоглолт хийх гэж байна.

Франц хэлний ouverture, латин хэлний apertura буюу нээлт, эхлэл гэсэн утгатай үгнээс гаралтай, дуурь, балет, оперетта, зарим тохиолдолд драмын жүжгийн хөгжмийн эхлэл хөгжмийг удиртгал гэдэг. Энэ нь симфони хөгжмийн төрөлд хамаардаг бөгөөд “Дуутай хөгжим” гээд хэлчихэд буруудахгүй. Магтуу зэрэг бүтээлийг ч удиртгалаар эхлүүлдэг. XXI зуун гарснаар урлагийн томоохон төрөл киноны эхлэл хөгжимд ихээхэн ач холбогдол өгдөг болжээ. П.И.Чайковскийн алдарт балетууд, М.Глинкийн “Руслан, Людмила”, В.А.Моцартын “Увдист лимбэ” гээд дурдаад байвал үзэгчдийн сэтгэл татдаг бүтээл олон.

Тоглолтын хөтөлбөр

  • А.Дворжак Карнавал удиртгал op.92

  • Ж.Россиний Итали бүсгүй Алжерт дуурийн удиртгал

  • Берних Сметана Молдав удиртгал

  • П.И.Чайковский 1812 удиртгал op.49

  • Р.Вагнер Тангейзер дуурийн удиртгал

Тасалбарыг Улсын Филармонийн касс болон Ticket.mn сайтаас авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9919-6623 дугаараас лавлаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top