СОЁЛ УРЛАГИЙН ТОЙМ: ”Сонгодог”-ууд үргэлжилсэн долоо хоног

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 04

 Өнгөрч буй долоо хоногт соёл урлагийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

"УЛААНБААТАР" Олон улсын кино наадам хаалтаа хийлээ

Улаанбаатар олон улсын кино наадмын хүндэт шүүгчид, зочид төлөөлөгчид


 Арав дахь жилдээ зохион байгуулагдсан "Улаанбаатар" олон улсын кино наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмын хүрээнд нийт арван орны 16 бүтээл үзэгчдийн хүртээл болсон юм. Кино наадмын нээлтийн үзвэрээр найруулагч Л.Бат-Амгалан, Иян Аллардайс нарын "Од ба Гэгээ" уран сайхны кино сонгогдон гарсанд үзэгчдийн сэтгэгдэл өндөр байсан юм. Онцлох орон Оросын кино үзвэрээр найруулагч Иван И.Твердовский "Үсрэгч", Сергей Мокрицкий "Ноорог", Кирилл Серебреникков "Зун" бүтээлүүд тус тус нэрлэгдсэнээс үзэгчдийн нэрэмжит шагналыг найруулагч Кирилл Серебреникков "Зун" кино хүртсэн. 

Монгол кино уралдааны үзвэрээр найруулагч Ж.Сэнгэдоржийн "Амьдрал" бүтээл "Шилдэг уран сайхны кино", Л.Дашдооровын "Хөхөө" бүтээл "Шилдэг богино хэмжээний кино", Б.Тэнгисийн "Чингис хаан" бүтээл "Шилдэг хүүхэлдэйн кино" зэрэг шагналын эздээр тодров. Мөн Германы найруулагч Патих Акины "Замхрал", Японы найруулагч Хироказу Корээдагийн "Дэлгүүрийн хулгайчид" кино ч үзэгчдээс өндөр үнэлгээ аваад амжсан.

Жил ахих тусам "Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээ өргөжин тэлж байгаа билээ. Энэ жилийн наадмын төгсгөлд кино уран бүтээлчид болон наадмын зохион байгуулагчид, үнэнч үзэгчид ирэх жилийн наадмыг хүлээсээр үлдсэн нь тодхон. Жилд ганцхан удаа олон улсын шилдэг уран бүтээлийг нэг дор үзэх боломжийг олгож буй томоохон наадам учир арга ч үгүй биз ээ.


Улсын сан хөмрөг хөгжмийн таван бүтээлээр арвижив


Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров батламжаа гардан авч буй агшин.


 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд улсын санд худалдан авах "Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүд"-ийг тодруулах үйл ажиллагааг Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран аравдугаар сарын 01-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт болсон "Алтан намар 2018" хөгжмийн наадмын гала тоглолтын үеэр шилдэг бүтээл туурвисан хөгжмийн зохиолчдод батламжийг гардуулсан юм.

Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүд нэг бүрчлэн үнэлгээ дүгнэлт өгснөөр дараах таван бүтээлийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэсэн. Үүнд,

  • Н.Жанцанноровын “Ятгын концерт №2”
  • Ш.Өлзийбаярын “Чингисийн хүүхдүүд киноны хөгжим”    
  • Ц.Эрдэнэбатын “Ятгын II концерт”
  • Б.Ганхуягийн “Байтаг богд” магтуу
  • Ж.Энхбаярын “Рапсодия" гэх бүтээлүүд багтсан юм.

"Виртуозо 2018" - Хөгжмийн ертөнцөөр аялуулсан үдэш


Хөгжмийн зохиолч Б.Шаравын "Эхийн сэтгэл" бүтээлийг морин хуурч Н.Жигжиддорж гайхалтайгаар амилуулсан юм.


 Монголын сонгодог хөгжимд дурлагчид, үнэнч фэнүүд "Виртуозо"-гийн үдшийг хүсэн хүлээдэг болсоор 15 жилийг ардаа үджээ. Тэгвэл аравдугаар сарын 31-нд "Виртуозо гала концерт 2018" Улсын филармонийн концертын танхимд болж, хүсэн хүлээсэн хөгжим сонирхогчид цуглалаа. "Виртуозо"-д тухайн жилдээ өөрийн орон болоод олон улсад амжилт гаргасан хамгийн шилдэг, мэргэжлийн хөгжимчид нэгэн тайзнаа цуглан Монголын болоод дэлхий дахинд суу билэг нь тархсан хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглодог уламжлалтай юм. Нийт 12 хөгжимчин лимбэ, бишгүүр, морин хуур, ёочин зэрэг үндэсний хөгжмийн зэмсгээс гадна хийл, төгөлдөр хуур, виолончель, фагот, цохивор зэрэг сонгодог хөгжмийн зэмсгээр гарамгай тоглож, нэгэн үдшийг гайхалтай хөг аялгуугаар аялуулав.

Шинэ театр - Шинэ жүжиг


"Устгал" жүжгийн төгсгөлд үзэгчид амьсгаагаа дарж, ер бусын орчинд уусан нэгдсэн байлаа. 


"Live Theatre Mongolia"-ийн анхны уран бүтээл "Устгал" абсурд, драмын жүжгийн нээлтийн тоглолт боллоо.

"Live Theatre Mongolia" баг бүрэлдээхүүний хувьд шинэ, залуу уран бүтээлчид дийлэнх,  камерны буюу бага оврын, цөөхөн хүнтэй, драмын, цэвэр амьд харьцааны уран бүтээл туурвихаараа онцлог тус хамт олон анхныхаа уран бүтээлийг үзэгчдэд барихад бэлэн болж өнгөрсөн аравдугаар сарын 30-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээлтээ хийсэн юм.

Австрийн жүжгийн зохиолч П.Туриннигийн бүтээл "Устгал" жүжгийн ерөнхий найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт ажиллажээ. Тэрбээр "Live Theatre Mongolia"-ийн уран сайхны удирдаач, үүсгэн байгуулагч.

"Театр ариун сүм" болохоос гял цял урлаг биш. Үзэгчид театр ирээд юуг олж авах ёстой вэ? Бас юуг гээх учиртай вэ? Театрт очсон хүмүүс нэг бол дүүрээд аль эсвэл хоосроод гардаг шиг санагддаг. Харин энэ удаа, "Устгал" жүжгийг үзсэн үзэгчид яасан бол? Тэд өөрсдөөдөө ичиж, эмээсэн болов уу? Магадгүй "үнэн"-ний өмнө бултах газаргүй мэт мэдрэмж төрсөн л байх. Биеэ ороож, өөртөө наасан хог мэт бодол, хог адил сэтгэл, хог лугаа гоёл зүүлтээ тайлаад чулуудмаар санагдсан нь лавтай. Зарим нь бүр эсэргээрээ ч байж болох юм. Ямартай ч тэр үдэш Монголын драмын урлагт нэгэн шинэ дүр төрх, чангаас чанга "хашгираан" цуурайтсан. Жүжгийн төгсгөлд найруулагч Д.Бямбацогт "Бидэнд тэнгэрт тулсан магтаал, аль эсвэл маш сайн шүүмж л цааш нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна" гэв. Тэд шүүмжлүүлэхээс айхгүй гэлээ. Тийм дээ ч зоримог шийдэл, жүжгийн тавилт, жүжигчдийн тоглолт байсан. Тэд тоглоно. Харин та бүхэн үзэх тун.


"Морин хуурын чуулга" бол ДЭЛХИЙН ЧУУЛГА


"Морин хуурын чуулга"-ын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, Япон улсаас Монголд суугаа Элчин сайд Масато Такаока нар.


Монгол Улсын "Морин хуурын чуулга" Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ.

Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг "Морин хуурын чуулга"-д гардуулах ёслолын арга хэмжээ 2018.11.01-нд Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамны байранд боллоо.

Ёслолын арга хэмжээг нээж, Япон улсаас Монголд суугаа Элчин сайд Масато Такаока үг хэлж, өргөмжлөлийг "Морин хуурын чуулга"-ын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханд гардуулсан юм.  "Монгол аялгуу", "Уулын горхи" болон "Зүрхний анд" хэмээх алдарт япон дууны айзамд хөвсөн ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсын Филармонийн дарга Ж.Даваасүрэн, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Япон дахь Монгол Улсын соёлын элч Сато Нарико,  Ардын жүжигчин Д.Ухнаа, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж тэргүүтэй хүндтэй зочид уригдан ирсэн байв. "Морин хуурын чуулга" Японд анхны тоглолтоо хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд буюу 1997 онд толилуулж байжээ. Түүнээс хойш 21 жилийн хугацаанд 35 удаа Японд айлчлан тоглолт хийсэн байна.

Мөн дашрамд дуулгахад Японы хотын дарга нарын зөвлөлөөс морин хуурын чуулгыг Японы бүх хотуудаар тоглуулах анхан шатны саналууд ирчихсэн байна. Ирэх жилээс аялан тоглолт маань эхлэх байх. Мөн Макао, Тайвань, Хонг Конг, Хятад, ОХУ, Франц, Итали, АНУ-гийн зарим мужуудаас манайхтай байнгын харилцаатай, цаг зав, боломжийг судалж байгаа тухай "Морин хуурын чуулга"-ын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан бидэнд хүүрнэсэн билээ.


 Яруу найрагчдын хайрын шүлгээс орчин цагийн хэмнэлийг олж сонсохуй


Монцамэ агентлагийн тоймч, яруу найрагч Б.Алтанхуяг. "Цагаан-Уул 2018" наадмын эзнээр тодорсон торгон агшин.


"Цагаан Уул" хайрын шүлгийн наадам болж өндөрлөлөө. 1991 оноос хойш 26 жилийн хугацаанд зохион байгуулж буй 20 дахь удаагийн “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам 2018.11.01-нд боллоо. “Цагаан-Уул” залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, монгол хэлний үгсийн сангийн хамгийн сайхныг магтан таниулах наадам болдгоороо онцлогтой. Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэл,  Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран амжилттай зохион байгуулж, II шатны шалгаруулалтаас шилдгүүд тодорсон юм.

Энэ жилийн наадмыг “Бүтээн байгуулагч залуучуудыг хайраар хөглөе” уриан дор зохион байгуулсан бөгөөд наадамд 100 гаруй найрагч шүлгээ ирүүлсэн. Үүнээс шилдэг 60 гаруй найрагч сүүлийн шатанд өрсөлдөж, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тоймч, залуу яруу найрагч Б.Алтанхуяг тэргүүлэв. Харин Говь-Алтай аймгийн оролцогч Б.Ганхүрэл, Т.Дарханхөвсгөл, Б.Жамбалдорж, С.Очиртөмөр нар удаах байруудад шалгарчээ.


"Асрагч аав"-аас тольдох амьдралын олон өнгүүд

 Өнгөрсөн баасан гарагт /2018.11.03/ "Асрагч аав" уран сайхны киноны нээлт боллоо. Бодит амьдралаас сэдэвлэсэн гэх уг бүтээлийг бүх насныхан үзэхэд тохиромжтой. Нээлт гэж их хөл болсонгүй даруухан ёслоод кино эхэлсэн. Инээд хөөр, сургамж, харуусал бүгдийг дотроо агуулсан хөнгөхөн, сургамжит, шүүмжлэлт, зохиол, үйл явдал бүхий уг бүтээл бүх кино театруудын дэлгэцнээ өдөр бүр гарч байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
зочин(188.75.223.10) 2018 оны 11 сарын 04

Жанцанноровын хүү, Болд дуучин маань Су гэж балай юм хэт их пивооор шахаад чиг хандлага ѳѳрчилж орхиж. Яана даа энэ олон гомонуудыг. Хѳѳрхий Жанцанноров дарга нарын багс долоож авгай хүүхний араас шааж явсан болхоос арай ч даргынхаа бѳгс рүү цаашилаад за арай л эр эмэлж яваагүй байх даа.Ариунбаатар Сүхбат энэ тэр гээд бѳѳр бѳгсниы риск ѳндѳртѳй нѳхдүүд хол яваарай Жанцка гуйан алаг нүдтэй хүүгээс.

0  |  0
Top