Таван жилийн дараа эх орондоо гаргаж буй ”Тайлан” үзэсгэлэн

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

Зураач Чоймболын Ганбаатар нь сүүлийн таван жилийн хугацаанд Сингапур, Франц, Америк зэрэг улс орнуудад өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаснаас гадна Дэлхийн банкны төв байранд хоёр ч удаа Монгол улсаа сурталчилан үзэсгэлэн гаргаж байжээ. Өдгөө зураач Чоймболын Ганбаатар нь Америк улсад амьдарч,  уран бүтээлээ туурвиж байгаа юм. Түүний уран бүтээлүүд АНУ, Франц, Дани, Шинэ Зеланд, Япон, Герман, Өмнөд Солонгос, Хонг Конг, Орос, Австрали, Их Британи зэрэг улсуудад хадгалагдаж байгаа ажээ.

Олон улсын дүрслэх урлагийн наадмуудад амжилттай оролцож байсан олон жишээ бий. Хамгийн сүүлд 2017 oнд АНУ-ийн Нью-Йорк хотноо зохиогдсон “Art Expo”-д оролцсон тэрбээр 2013 оноос хойш эх орондоо үзэсгэлэн гаргаагүй байна. "Тайлан" үзэсгэлэнд түүний сүүлийн таван жилийн хугацаанд зурсан бүтээлүүдийн дээжис багтаж байгаа гэнэ.


"Тайлан" үзэсгэлэнг "Кракко" арт галерей  зохион байгуулж буй бөгөөд Монголын үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 2018 оны арваннэгдүгээр сарын 23-26-ны хооронд үзэгчдэд нээлттэй.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yzmeer bna?...daanch(148.60.92.227) 2018 оны 11 сарын 06

mas ebermez bas nileedgyi gadaadad yum yzej tyrslaga syysan heb mayag ni eerchilegden heglegdsen zyraach bna!ene chigeeree hedelbel dyy mini yum dyylgah baih aa!!

0  |  0
хулна(182.160.37.254) 2018 оны 11 сарын 06

Кракко” арт галерей хаана вээ

0  |  0
Энхээ(202.126.89.207) 2018 оны 11 сарын 06

Тайлан узэсгэлэнд нь амжилт хусье.Унэхээр авьяаслаг чадалтай зураач шуу.Ялангуа тууний морьд, монгол ахуй байдлын бутээлууд нь онцгой.

0  |  0
Top