Оросын реалист зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч, нийтлэгч, орчуулагч, Эзэн хааны шинжлэх ухааны академийн орос хэлний салбарын сурвалжлагч гишүүн, Оксфордын их сургуулийн хүндэт доктор, Москвагийн их сургуулийн хүндэт гишүүн Иван Сергеевич Тургенев /1818-1883/ 200 жилийн өмнө энэ өдөр мэндэлжээ. Тэрээр XIX зууны хоёрдугаар хагаст Оросын уран зохиолын хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан сонгодог зохиолчдын нэг юм.
Зохиолч Иван Сергеевич Тургенев Оксфордын их сургуулийн "Иргэний эрх зүйн" хүндэт докторын зэрэг хүртсэн дэлхийн анхны зохиолч гэгддэг. Тургеневын бүтээсэн уран сайхны зохиолын тогтолцоо нь зөвхөн Оросын бус дэлхийн дахины уран зохиолын бүтцийг өөрчилсөн юм. Олон нийт түүний бүтээлүүдийг шагшин магтахаас гадна хахир ширүүн гэж шүүмжилдэг байжээ. Иван Сергеевич Тургенев бүх амьдралынхаа туршид Орос орныг сайн сайхан ирээдүй, хөгжил цэцэглэлийн оргилд хүргэх замыг эрэлхийлж байв.
Түүний анхны хамгийн анхны зохиол болох "Бреттер", "Три портрета" /Гурван хөрөг/ романууд нь 1846 онд хэвлэгдсэн. "Анхны дурлал", "Шинель", "Эцэг, хүүхэд" зэрэг алдартай зохиолууд нь монгол хэлнээ орчуулагдсан байдаг билээ.
Сэтгэгдэл ( 0 )