43 настай британи эмэгтэй 21 дэх хүүхдээ төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

 

Их Британийн Ланкаширийн иргэн Ноэл Рэдфордынх тус улсын хамгийн өнөр гэр бүл болжээ. Тэд саяхан 21 дэх хүүхдээ өлгийдөн авсан байна. Ноэл Рэдфордын эхнэр, 43 настай Сью өнгөрсөн жил 20 хүүхэдтэй байхдаа дахиж хүүхэд төрүүлэхгүй, ингээд зогсоно гэж ярьж байжээ. Дараа нь бүсгүй бодлоо өөрчилж, олон хүүхэдтэй байх тусам аз жаргалтай амьдарна гэж үзсэн байна. Нөхөр нь ч 21 хүүхэдтэй болсондоо маш их баяртай байгаа аж.

Олон хүүхдийн ээж Сью 21 хүүхэд өсгөхөд амаргүй байдагтай санал нэгддэг ч тэдний гэр бүлийнхэн хэзээ ч ганцаарддаггүй талаар ярьжээ.

Ноэл, Сью нар 36 жилийн өмнө танилцаж, 14 настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн бол хоёр дахь хүүхэд нь тэднийг 17 настайд мэндэлж байсан юм. Харин Сью, Ноэл нарыг эцэг, эх нь багад нь орхисон тул хоёул бие даан өссөн аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(122.201.24.132) 2018 оны 11 сарын 26

ямар гоё юм бэ

0  |  0
Az jargal husey(66.181.161.79) 2018 оны 11 сарын 22

Saihan ger bul bn.

0  |  0
3(202.70.34.98) 2018 оны 11 сарын 22

Дандаа гаж царайтай хоол тэжээлийн дутагдалтай гэмээр

0  |  0
Зочин(103.14.36.6) 2018 оны 11 сарын 22

Болж л байна, хоёр биендээ хань болоод өнөр өтгөн гэр бүл үүсгэсэн байна. аль архичин, хар тамхичин, хулгайч дээрэмчин болохыг хэн байг гэхэв.

0  |  0
Top