Нэрт найруулагч Бернардо Бертолуччи 77 насандаа таалал төгсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

Италийн нэрт найруулагч Бернардо Бертолуччи хорт хавдрын улмаас 77 насандаа таалал төгсчээ. Бернардо Бертолуччи нь 1941 онд Италийн Пармад яруу найрагч, багшийн хүү болон мэндэлсэн бөгөөд үүнийхээ үрээр утга зохиол, урлагийнхны хүрээнд өсчээ. Тэрээр 1978 онд найруулагч, кино зохиолч Клэр Пеплоетой гэрлэсэн бөгөөд хэдий хүүхэдгүй ч өдийг хүртэл хамтдаа амьдарч байв. Түүний “Парис дахь сүүлчийн танго”, “Сүүлчийн эзэн хаан”, “1900", "Мөрөөдөгчид " киног нь Монголын үзэгчид андахгүй мэдэх билээ.

Бернардо Бертолуччи 1987 онд бүтээсэн “Сүүлчийн эзэн хаан” киногоороо "Оскар"-ын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” зэрэг есөн Оскар хүртэж, түүхэн амжилтыг тогтоосон найруулагч юм. Тэрээр хамгийн сүүлд 2012 онд “Чи бидэн хоёр” киногоо хийжээ. Бернардо Бертолуччи найруулагчийн "Мөрөөдөгч" кино болон бусад гайхалтай уран бүтээлээс нь үүдэж "Алтан хальс" холбоо "Dreamers day" буюу "Мөрөөдөгчдийн өдөр" кино өдөрлөгийг 10 дахь жилээ тасралтгүй зохион байгуулсаар ирсэн юм.



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top