Үндэсний урлагийн их театрын өвөл цагийн нээлт өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

Үндэсний урлагийн их театр 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын Монгол" бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтод Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.

Түүнчлэн эрхэм төрийн эрхэмсэг хатдын магтан дуулах "Монголын их хатад" бүжгэн жүжгийн таван жилийн ойн тоглолтыг арванхоёрдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа толилуулах аж. Тоглолтод,

  • Ерөнхий продюсер МУУГЗ Г.Цоггэрэл
  • Эх зохиолыг Н.Болд
  • Хөгжмийн зохиолч ТС, Б.Мөнхболд 
  • Дэглэн найруулсан МУУГЗ Д.Баярбаатар 
  • Ерөнхий зураач Ц.Энхтуяа 
  • Хөгжмийн найруулга М.Бирваа 
  • Бүжиг дэглээч, МУГЖ А.Даваахүү, Х.Хашхүү 
  • Удирдаач, МУУГЗ Н.Буянбаатар нар оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top