Тэрбээр,
"...Өдөржин сэтгүүлчийн ажлаа амжуулаад, оройдоо казинод дилер хийгээд зогсчихдог байсан найман сарын амьдрал...заримдаа ярилцлага, нийтлэлүүдээ амжуулахын тулд маш сайн төлөвлөх шаардлага гарна. Тэр л өдрүүдэд жүжигчин Өлзийхүүтэй ярилцлага хийх бодол төрсөн хэрэг. Тэр үед Өлзийхүү тодоос тод од. Тайзан дээр гялалздаг дүүхэлзсэн сайхан бүсгүй. Хошин шог үргэлж түүний шошго байгаагүй." Ромьео Жульетта", "Буудлын авхай" зэрэг сонгодог жүжгүүдэд хүч сорьж, "Хааны сүүлчийн хатан", "Цахилж яваа гөрөөс" кинонуудад дүр бүтээж, чухам л яаж амждаг юм гэмээр яаруу амьдралтай нэгэн. Ямартай ч утсанд нь холбогдлоо. "Чиний боломжтой цаг хэзээ вэ" гэж асууж байна. Яаж ч бодсон маргааш өглөөний 06 цагаас өөр цаг надад байсангүй. Болж байна, хэлснээр чинь маргааш өглөө 06 цагт, надад ч бас өөр цаг алга гэж өнөө дайчин эмэгтэй маань өмнөөс тасхийтэл хэлдэг байгаа. Үүр цайж байхад гэрт нь гүйгээд очтол чимээгүй, бодлогошронгуй, мэдрэмжтэй бүсгүй угтаж, цай хийж өгөөд, яг л тайзных юм шиг цайвар ногоон буйдан дээр цэмцгэр суун, нэгэн дотнохон ярилцлага өрнүүлсэн нь "Өнөөдөр" сонинд маргааш нь л гарсан юм даг. Түүний бага зэрэг ядарчихсан байсныг тодхон санадаг юм.
Хэдхэн хоногийн өмнө жүжигчин С.Өлзийхүүгийн гол дүрд нь тоглосон "Нинжин сэтгэл" киног үзлээ. Дүр болгонд гайхалтай хувирч чаддаг, тэр тоолондоо өөрийгөө гээж, өөр ертөнцөд очдог Өлзийхүү. Үрийнхээ төлөө үхэлтэй ч тэрсэлдэж, өр зүрхээ өмөлзүүлэн зүтгэж, өндрөөс хайр найргүй унахад бэлэн байдаг ээжийн дүр...киноны зохиолд мэдээж, зарим нэгэн өөлөх юм байсан. Гэвч "Нинжин сэтгэл" уучлах хайрлах сэтгэлийг энэ хөлдүү нийгмийг бүлээцүүлэх гал болгон асааж чаджээ. Бас надад юу нь таалагдсан гээч. Маш хүчтэй баг энэ киног бүтээсэн нь, ямар ч алдаа гаргадаггүй МУГЖ Золбоот, Төмөрхуяг нарын жүжигчид гол дүрүүдийг босгосон нь, дүр болгон өөрийн хэлэх ёстойг үзэгчдэд төвөггүй хүргэж чадсан нь хамгаас илүү таалагдсан. Гол санаагаа чиг шугам болгон амьдруулсан нь ч таалагдсан. Дээр нь нэмж хэлэхэд яг л тэр 20 жилийн өмнөх, мэргэжлийнхээ төлөө гоо сайхан, гол зурсан уналт, өгсүүр зам, өө сэв хайсан хандлага...бүгдийг туулахад бэлэн, туулж ч яваа Өлзийхүүг яг л энэ ховор нандин чанаруудынх нь хамт дахин дэлгэцнээс харахад сайхан байлаа. Энэ бүсгүй олон дүрээр бидэнтэй тайз, дэлгэц, ТВ нэвтрүүлгүүдээр уулзсан. Тэр дүр болгоны ард Өлзийхүүгийн элдэв маяггүй энгийн чанар, эгэл оршихуй байдаг юм билээ. Тэгээд би юу гэж бодсон гээч? Жүжигчин хүн ийм л байх ёстой юм байна. Заавал гялгар, гоё, ганган байх албагүй. Заавал мөнхийн залуу, мөрөөдлийн хол ч байх албагүй. Учир нь дүр болгон жүжигчин хүнд зориулагдсан байдаг. Жүжигчин ч бас тэр дүрүүдийн төлөө амьдардаг. Яаж бие биенээ олдог юм бол гэж үү? Зүгээр л, нэг нэгэндээ заяасан юм шиг байхын тулд жүжигчин хүн хамгаас энгийн, хайрламаар эгэл байх учиртай. Үүний тулд дотроос нь шатаад асаад байгаа "БИ"-гээ гээх ёстой. С. Өлзийхүү тэгж өөрийгөө хаяж, гээж чаддаг юм билээ. Тэгээд өрөөлийн дүрийг босгодог. Энэ сайхан чанар биш гэж үү? Өөрийгөө гээж, өрөөлийн дүрийг босгох чадвар хийгээд чанар...олон уран бүтээлч ийм байж чаддаггүй. Үүнийг ойлгоход тусалсанд баярлалаа, "Нинжин сэтгэл"-ийн залуус аа! Урлагийг дэмжсэн Blue dragon грүппт мөн талархая" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 14 )
ulziihuu sain jujigchin dee. ene emegtei erliiz bna uu. yu bna chamd yamar hamaa bna. Mongol ulsiin irgen biz dee. yamar uls turch bish. chamaig toogoogui bolohoor ni hariu avch baigaa tsarai ni yumuu. chaavaas daa. uuree bolon 64.119.120 nar yamar archaagui novsh baigaa bol doo
Er n balai 2 hursh bk yzsen hymyys mrdeh bh aa..aimsar zodoldon shyy de odoo.. nas ahij yasiim.boloo
Хүсэлбаатар Өлзийг хүчиндсэн гэнэ үү хха бас тэгээд мөнгөөр тохироод л гоё гоё шаахымаа пиздаакууд гаж секс хийдэг ч гэх шиг эр юм уу эм юм уу яг хэнд нь бавуулмаар байгаа тэрийгээ бичээч ҮҮРЭЭ
Uruuluur baharhaj uruuld sain saihnig huseh tenhelgui ymaa gehed ydaj muu ug muuhai amaa tataj yvsan n deer de Eruul hunii uhaan sanaand bagtamgui muuhai zuil bichih ym Uhaaral daa ta miny ee Bas l neg saihan ijii saihan gergii saihan busgui hun shuude
Myg jvjvgchin tsol ogooch
ӨЛЗИЙХҮҮ ХЯТАДЫН ШЭЭС ШТЭЭ ! ЖҮЖИГЧИД ХЭЛДЭГ ЮМАА СОНИН ХИЙМЭЛ ХУДЛАА АВГАЙ НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨЛ АВГАЙ ХЯТАДЫН ЦУС МОНГОЛД ХЭРЭГГҮЙ ЦАНААЛ ЗЭВҮҮН АВГАЙ
Өлзийхүү үнэхээр сайн ч жүжигчин сайхан ч хүүхэн /хиймэл биш/.
ELZIIKHUUD gabiyat jujigchin gedeg tsoliig egmeer hkugatsaa engerch bna Mundag jujigchin
huselbaatar anh olziig huchindeed daraa n mongoor tohrood tsagdaa shuuh bololgui salsan harin 2 jiliin daraa 1 gert orson 2 daa aa bas hoeuulaa joohon gaj sex hiih sonirholtoi
neeree l taizan deer gyalalzaj gunhalzaj yavsan ue tuund bii.mash dotortoi jujigchin.gaviya shagnal eznee oldog bol dramin Bold-Erdene Ulzihuu 2-g shagnamaar l baigaa shuu
Эмүжинтэй санал нэг байна.
Сайн жүжигчин.сайхан эмэгтэй шүү.амжилт хүсье.
энэ хүнд хурдан гавъяат өгөөчээ. Хошин шогийн хачин малнуудад өгөд байгаа мөртлөө тэднийг бий болоосон энэ хүнд яагаад өгч болдоггүй юм бол. Аглуу Бооё эрдэнэзаан нараас ч өмнө уран бүтээлээ хийж явсанэ мэгтэй шүү дээ. Театр кино хошин шог гээд л бүхий л төрөлд энэ хэдэн салбадайгаас өмнө байсан шүү дээ. Энэ хэд нь ч энэ хүний буянд л гарч ирсэн ш дээ.
Өлзийхүү сайн жүжигчин. Хошин шогийн хулхи гавъяатууд хажууд гавъяат шүү. Хүслээ Өлзий хоёрт сайн сайхныг хүсье.