Miss World: Э.Энхриймаа бүжгийн шалгаруулалтад шилдэг 10-т багтжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

"Miss world 2018" буюу Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн уралдаан Хятадын Санъяа хотод амжилттай үргэлжилж байна. Тус уралдаанд эх орноо төлөөлөн оролцож буй мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэгээр шалгарчээ. Бүжгийн шалгаруулалтыг тэргүүлсэн тэдгээр 10 гоо бүсгүй арванхоёрдугаар сарын 8-ны үдэш болох титэм гардуулах ёслолын ажиллагааг нээж бүжиглэх юм. "Miss world 2018" уралдаанд 120 гаруй орны бүсгүйчүүд өрсөлдсөн ба сүүлийн шатанд 40 бүсгүй сонгогдоод байгаа юм.  

Сануулахад, уралдааны нэгдүгээр шат болох "HEAD TO HEAD CHALLENGE" интернэт санал асуулга өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд дуусна. Тиймээс та яг одоо "VOTE" хийж, мисс Э.Энхриймааг дэмжин саналаа өгөөрэй.

Та саналаа өгөхийн тулд дараах 4 хувилбараас сонгох боломжтой!

1. LIKE дарах  https://www.facebook.com/Miss-World-Mongolia-383766738347975/   

2. Miss World сайтад бүртгүүлж, “Enkhriimaa Erdenebaatar”-т VOTE дарах. /Facebook-ээр бүртгүүлж нэвтрэх сонголтыг хийвэл илүү хялбар/.

3.  Mobstar аппикэйшиныг татаж, “Enkhriimaa Erdenebaatar” гэсэн хаягт оруулсан зураг, бичлэгүүдэд “YES” сонголт хийж, сэтгэгдэл бичих.

Апплекэйшн татах холбоос:

4. Missvo сайтад бүртгүүлж, 75 дугаартай “Enkhriimaa Erdenebaatar”-т Like дарах. /Facebook-ээр бүртгүүлж нэвтрэх сонголтыг хийвэл илүү хялбар/.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top