Монголд анх удаа: Хүүхдийн номын хямдралтай худалдаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

"Уншлагыг дэмжих 2021" төслийн хүрээнд Улаанбаатар хотод анх удаа хүүхдийн номын хямдралтай үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн, худалдаа арванхоёрдугаар сарын 1, 2 буюу ирэх бямба, ням гарагт нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд нэгдэн соёлын төв өргөө болон Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын санд тус тус зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр бүх төрлийн, төрөлжсөн хүүхдийн номыг 20-70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой бөгөөд “Тагтаа паблишинг” хэвлэлийн газар, “Сэлэнгэ” пресс, “Аз хур” ХХК, “Соёмбо” пресс, “Мир ном”, “Монсудар” хэвлэлийн газар, “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-Бумбардай комик зэрэг олон газрууд ном, товхимолуудаа танилцуулан, худалдаалах ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top