Зөвхөн солонгос сериалаас харж болох нийтлэг ҮЗЭГДЛҮҮД

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 01

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Өмнөд Солонгосын олон ангит кино буюу бидний хэлдгээр солонгос сериалуудын тоо илт нэмэгджээ. Гэвч сериалууд дээр маш олон ижил тал байдаг гэдгийг үзэгчид тэр бүр анзаардаг эсэх нь сонирхол татдаг. Биднийг дэлгэцийн өмнө уядаг тэдгээрх солонгос драмууд дээр гардаг нийтлэг зүйлсийг хүргэж байна. Амралтын өдрийн алжаалаа тайлж, хөгжилтэй мэдээлэлд анхаарлаа хандуулаарай!


  • Холоос машин ирж байгааг харж зогссоор байгаад л осолд орчихдог!


  • Киноны гол дүр хэчнээн ядуу айлын охин байсан ч өдөр болгон үнэтэй өөр өөр хувцас сольж өмсөнө...


  • Тэд үргэлж автобуснаас хоцордог...


  • Унтахдаа хүртэл үсний засалт, нүүр будалт нь ТӨГС!


  • Эрэгтэй, эмэгтэй гол дүрүүд их л бүтэлгүй учралаар кино эхэлдэг ч дахиад уулзахдаа...


  • Гол дүрүүдийн ажлын газрынхан бүгдээрээ хоорондоо сайн найзууд байх нь элбэг.


  • Эрэгтэй гол дүр ядуу байхыг бараг харахгүй дээ. Харин эмэгтэй гол дүр ядуу байх нь хэвийн үзэгдэл.


  •   Царайлаг, мөнгөтэй гол дүрийн залуу "Би яг одоо наана чинь очлоо" гэж утсаар яриад л шууд машинаа эргүүлнэ.


  • Гол дүрийн эмэгтэй өөрийгөө царай муутай, азгүй амьтан гэж боддог ч үнэн хэрэгтээ тэд үнэхээр хөөрхөн, маш азтай байдаг шүү.


  • Кинон дээрх ядуу айлын дүрийн эсрэг тал нь томоохон группийн захирлын хүү юмуу охин байх нь элбэг.


  • Автобус эсвэл метрон доторх зорчигчид бүгд унтаж харагдана...


  • Тэд үнэтэй хоолны ресторанд орохдоо ганц ч халбага хоол идэж харагдахгүй мөртлөө энгийн, хямдхан хоолны газарт бол амаа олохгүй идэж гарна. Хөгжилтэй байгаа биз...

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.55.183.178) 2018 оны 12 сарын 05

ugaasaa metrond yapon solongosuud bugd untaj yavdag.yaduu ch gesen manaihan shig ideh hool umsuh huvtsasgui tiim yaduu bish sh dee.

0  |  0
(64.119.25.69) 2018 оны 12 сарын 03

бүгд хавдар тусаж бөөн уйлаан болно нас туршдаа хонзон санана

0  |  0
Zochin(202.9.43.90) 2018 оны 12 сарын 03

Bi harin huwtsasiig ni haraad yaduu bsan ch goy huwtsas avah chadvar bdag bho l gej boddii shd

0  |  0
Зочин (66.181.177.252) 2018 оны 12 сарын 01

Энгийн , хямдхан тусмаа гоё байдаг болоод идэж өгдөг биз.

0  |  0
Top