Якутын Саха хотын "Ургэл" арт галерейд Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураач Д.Булгантуяагийн “Өвөл Якутаас эхэлдэг” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ /2018.11.18/. Тус галерейд зураачийн 12 бүтээл дэлгэгдсэн бөгөөд мөн гар утасны тусламжтайгаар AR технологийн гайхамшгаар нэвтрэн хөдөлгөөн болон дуутай хосолсон технологийг ашигласан таван бүтээл дэлгэгджээ.
Энэхүү арга хэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд соёлын ажилтан, МУУГЗ Б.Хүүхээ, Бүгд Найрамдах Саха Улсын Гадаад Харилцааны Яамны Ерөнхий сайдын орлогч, Владимир ВАИЛЕВВ, Монгол Сахагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Амаржаргал, Якутийн дүүргийн захиргаа, гэр бүлийн бодлогын хэлтсийн дарга Константин Соколов, "Ургель" уран зургийн галерейн захирал Якутск Ларисиеваева, мөн ОХУ-ын УГЗ, ардын зураач Юрий СПИРИДОНОВ болон бусад хүмүүс оролцлоо.
Түүнчлэн Д.Булгантуяа зураачийн бүтээлүүдээс гадна Монголын залуу уран бүтээлчдийн төлөөлөл “Арьсан урлалын холбоо”-ны тэргүүн, зураач П.Батжавын бүтээлүүд дэлгэгдсэн юм. Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 03-ныг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Соёл, урлагийн газар
Сэтгэгдэл ( 2 )
Авьяаслаг байна зураач маань
Ih goe uzesgelen bolz bgaadaa haramsaltai ochiz uzeh bolomzgui amzilt husnem