Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Баянзүрх дүүрэг анхлан 28 хорооныхоо дэргэд Ахмадын зөвлөлийг байгуулан үйл ажиллагаагаа тогтмол явуулан ажиллаж байгаа билээ. Тус Зөвлөлийн зохион байгуулж буй арга хэмжээг дүүрэгт ажиллаж, амьдарч буй урлаг, соёлын ахмад зүтгэлтнүүд үргэлж дэмжин ажилладаг. Тухайлбал, Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор өөрийн бие даасан "Эгшиглэнт аялгуу" тоглолтын 50 ширхэг урилгыг дүүргийн 28 хорооны Ахмадын зөвлөлийн дарга нарт өгсөн юм. Уран бүтээлчийнхээ цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.
Урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.
Сэтгэгдэл ( 2 )
сайхан буянт ажил зохиож байгаа юм байна даа,баянгол, сонгинохайрхан гээд бусад дуургийн ахмадуудад бас тоглоно гэж найдаж байна
Уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.Бууралуудаа баярлуулсан сайхан ажил хийжээ.