Атланта хотоос 50 миль газар зэвэрсэн машинаар дүүрэн ой байдаг. Энэ нь "Дэлхийн хамгийн эртний машины оршуулгын газар" ажээ. Тус газар нь 80 гаруй жилийн настай.
Дөрвөн мянга гаруй сонгодог машины цуглуулга энд байдаг. Ихэвчлэн 1972 оноос хойш үйлдвэрлэсэн машины цуглуулга бий. Тэр дундаас хамгийн эртний буюу 1941 онд үйлдвэрлэсэн Ford, Cadillac, мөн ховор Mack гэх мэт машинууд энэхүү цуглуулгад багтсан байна.
Хуучин машины оршуулга үүссэн түүх 1931 оноос эхлэлтэй. Тодруулбал, Льюисийн гэр бүл авто сэлбэг худалдаалах бизнест хөл тавьжээ. Ингэхийн тулд дахин ашиглагдахгүй машиныг хямд үнээр авч сэлбэгийг нь цуглуулан худалддаг байв. 1940 оны эцэст авто сэлбэг худалддаг их дэлгүүр бий болж. Харин хэрэгцээгүй үлдсэн машинууд ойн дунд байсаар байжээ. Тэр үед одоогийн оршуулгын газар эзэмшигч Дэн Льюис төрсөн гэдэг.
Дэн 20 нас хүртлээ эдгээр хэрэгцээгүй машинууд дунд тоглож өссөн юм. 1970 онд аавынхаа бизнесийг өвлөж авсан бөгөөд өөрөөр удирдахаар шийдсэн байна. Тэрбээр хуучин машинуудыг задлахын оронд аврахаар шийджээ.
Дараагийн хэдэн арван жилийн хугацаанд Дэн хувийн хэвшлээс эвдэрсэн, гэмтсэн эрт дээр үеийн машинуудыг олон мянган доллараар худалдан авчээ. Ингэснээр түүний оршуулгын газар улам өргөжиж эхэлсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам оршуулгын газрын гэрэл зургийг авах хүсэлтэй хүмүүс олширч эхэлжээ. Иймд Дэн оршуулгын газрыг дэлхийд дахин давтагдахгүй сонирхолтой музей болгосон хувиргасан байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )