Үндэсний урлагийн их театр арванхоёрдугаар сарын 1-ний өдөр "Монголын их хатад" бүжгэн жүжиг, бүжигт туульсийн таван жилийн ойн тоглолтыг Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа толилууллаа. Бүжгэн жүжигт Монголын олон зууны тэртээгээс эхлэн түүхийн тавцанд тодрон үлдсэн домогт их хатдын түүхийг өгүүлдэг билээ. Таван жилийн өмнө тайзнаа анх тавигдсан "Монголын их хатад" бүжгэн жүжигт түүхэнд тодорсон их хатдын эх орныхоо төлөө, их гүрнийхээ төлөө, их Монголынхоо төлөө оюун ухаанаа зарцуулж, нэгдэн нийлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж буйг уран яруу, тансаг хийгээд бүжгийн урлагийн гайхамшигт өнгө аяс шингээн харуулснаараа онцлог юм.
Бүжигт туульсын домогт Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатдын түүхэн амьдралыг магтан дуулж, бүжгэн жүжиг хэлбэрээр харуулсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй Монголын ардын болон сонгодог урлагт авчирсан нэгэн гайхамшигт бүтээл болохын нотолгоо гэлтэй санагдав. Гоо үзэсгэлэн, тансаг төрх, ухаант хатдын домог, уран яруу бүхэн нэг дор цогцолсон нь гайхамшиг байлаа.
"МОНГОЛЫН ИХ ХАТАД" бүжигт туульсын гэрэл зургийг сонирхоно уу!
Сэтгэгдэл ( 0 )