Вестерн Юнион мөнгөн гуйвуулга хэрхэн илгээх вэ?
Төрийн банкны дурын салбар нэгжид хандан Мөнгө илгээх маягтыг бөглөж өгнө.Банкны ажилтан таны бөглөсөн маягтыг нягталж гуйвуулгын дүн болон шимтгэлийг хүлээн авсны дараа гуйвуулгыг илгээнэ. Илгээсэн гуйвуулгын хяналтын дугаар гарснаар гуйвуулгыг хүлээн авагч авахад бэлэн болох юм. Банкны ажилтны олгосон мөнгөн гуйвуулгын хяналтын дугаарыг та зөвхөн гуйвуулга хүлээн авагчид мэдэгдэх ёстой ба илгээсэн гуйвуулгын хяналтын дугаарын нууцлал, аюулгүй байдлыг та анхаарахаа мартав аа!
Вестерн Юнион мөнгөн гуйвуулга хэрхэн хүлээн авах вэ?
Танд Вестерн Юнион гуйвуулга ирсэн бол өөрийн биеийн байцаалтын хамт /хүчинтэй иргэний үнэмлэх болон гадаад паспорт/ Төрийн банкны дурын салбар нэгжид хандан мөнгө хүлээн авах маягт бөглөж өгнө. Та илгээгчээс ирүүлсэн 8 оронтой хяналтын дугаарыг мэдэж байх шаардлагатай. Банкны ажилтан таны нэр дээр мөнгө шилжиж ирсэн эсэхийг шалгаж, мөнгө шилжиж ирсэн тохиолдолд ямар ч шимтгэлгүйгээр таны гуйвуулгыг олгоно. Хэрэв мөнгөн гуйвуулгын хяналтын дугааргүй эсвэл гуйвуулга хүлээн авагч хүчинтэй иргэний үнэмлэх болон гадаад паспортгүй тохиолдолд банкны ажилтан тухайн гуйвуулгыг олгохгүй.
Илгээсэн гуйвуулгад засвар оруулж болох уу?
Та өөрийн илгээсэн гуйвуулгын мэдээлэлд өөрчлөлт оруулах боломжтой. Үүний тулд гуйвуулгад өөрчлөлт оруулах хүсэлтээ бичгээр гаргаж банкны ажилтанд өгөх ба хүсэлтийн дагуу өөрчлөлт оруулан танд эргэн мэдэгдэнэ. Та илгээсэн гуйвуулгаа буцаахыг хүсвэл зөвхөн мөнгөн гуйвуулгын дүнг буцаах бөгөөд шимтгэл буцаагдах боломжгүйг анхаарна уу.
Вестерн Юнион мөнгөн гуйвуулгыг сонгосноор танд ямар ашигтай вэ ?
Тус үйлчилгээ нь улс хоорондын мөнгөн гуйвуулгыг богино хугацаанд найдвартай хялбар замаар илгээх, хүлээн авах боломжийг олгодог давуу талтай.
Төрийн банктай үргэлж хамт байдаг эрхэм харилцагч танд баярлалаа.
Төрийн банк – Эрсдэлгүй Ирээдүйн Баталгаа
Сэтгэгдэл ( 0 )